Нүүр >> Нийгмийн хариуцлага >> Байгаль орчинд чиглэсэн

Байгаль орчинд чиглэсэн

МОННИС МОТОРС: НИССАН 4х4 ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Богд-Хан уулын энгэрт | 2012.11.25

Ниссан Монголиа 4х4 клуб нь байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн авто аялал, спорт өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Тус клуб нь Ниссан автомашин эзэмшигчдийнхээ дунд ээлжит нэгэн арга хэмжээ болох Чингэлтэй, Богд хан хайрханы өдрийн аяллыг 11 дүгээр сарын 24-ний Бямба гарагт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй


Ниссан Тур авто аялал - Дотоодын аялал жуулчлалын хөгжүүлж байна

Ёлын ам | 2012.7.20

Моннис Интернэшнл ХХК-иас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар нутгийг олон нийтэд таниулах зорилгоор “Ниссан Тур” байгаль, танин мэдэхүй, адал явдал, бартаат замын авто аяллыг 2007 оноос хойш зохион байгуулж байна.

Ниссан автомашины эрч хүч, хүчин чадлын боломжийг Монголын бартаат зам дээр шалгахын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт газруудтай хослуулан зохион байгуулдгаараа бусад аяллуудаас ялгарч чаддаг онцлогтой.

Моннис Интернэшнл ХХК-ийн зүгээс аялагчидыгаяллын турш шатахуунаар хангаж, автомашины засвар үйлчилгээг хариуцдаг, үнэ төлбөргүй аялдаг тул аялагчдад нь таатай боломжийг олгодог.

Аяллыг МҮОНТелевизийн Гараг продакшн сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчидээ хүргэдэг тул дээр тэмдэглэсэнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүх дурсгалын газруудыг таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Нийгмийн хариуцлага