Нүүр >> Нийгмийн хариуцлага >> Боловсролд чиглэсэн

Боловсролд чиглэсэн

Моннис Групп шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

Моннис Цамхаг, 15 давхар | 2012.10.25

2007 оноос эхлэн Моннис Группын санаачлан хэрэгжүүлсэн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангасан 2012 оны шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлгийн батламж гардуулах ажиллагаа Моннис Цамхагийн 15 давхарт байрлах Аззурро ресторанд боллоо. 

Ирээдүйн Манлайлагч - тэтгэлэгт хөтөлбөр

Моннис Цамхаг, 14 давхар | 2011.9.20

Тус компани нь 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн оюутан залуусаа дэмжиж, эх орныхоо ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин төрүүлэхээр “Ирээдүйн манлайлагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Жил тутам шинжлэх ухааны салбар бүрээсшилдэгийн шилдэг 10 оюутныг хамруулж сургалтын төлбөрийг нь 100% хариуцдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тэргүүний шилдэг оюутны идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа юм.

“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог.

Өнгөрсөн хугацаанд 1-4-р курсын хот хөдөөгийн сургуулиудын нийт 91 оюутныг шалгаруулж тэтгэлэгт хамруулан 100%-ийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж 35 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Ийнхүү Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж байдаг нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн зүгээс улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон тус нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.




ХААИС-ийн Инженерийн сургууль Моннис Группын
санхүүжилтээр кабинетээ тохижууллаа

ХААИС | 2010.11.19

2008 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ХААИС-ийн 2000 гаруй оюутантай Инженерийн сургууль эдгээр өдрүүдэд 50 жилийн ойгоо мөн тэмдэглэж байна.

Моннис Групп нь ХААИС-тай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг 2008 онд байгуулснаас хойш шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн ойн хүрээнд Инженерийн сургуулийн трактор, автомашины кабинетийг техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өглөө.

Моннис групп хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ

2011.3.15


 Нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлагч Моннис Групп хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

1-р сард эхэлсэн Ниссан Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Моннис энэ удаа бяцхан хүүхэд багачууддаа “Хавар болохоор нээгээрэй” нэртэй Японы үлгэрийн номыг бэлэг болгон гардууллаа.
Дэлгэрэнгүй


Хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

2012.2.21
 
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Моннис Группээс Монгол хүний сайн сайхны төлөө, эх орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө олон арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Моннис Группын охин компани болох Моннис Пропертиес ХХК нь хичээлийн шинэ жилийг угтан хүүхэд багачуудын эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн бяцхан хүүхдүүдэд чанартай дулаан гудас, матрасуудыг хүлээлгэн өглөө.

Нийгмийн хариуцлага