Нүүр >> Нийгмийн хариуцлага >> Харилцагчдад чиглэсэн

Харилцагчдад чиглэсэн

Моннис - Нөхөрсөг тэмцээний 2012 оны аваргаар Эрдэнэт үйлдвэр тодорлоо

Буянт-Ухаа Спортын ордон | 2012.11.24

Моннис Группээс 2009 оноос хойш санаачлан, харилцагч компаниудынхаа дунд жил бүр зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээн 2012 Буянт Ухаа спорт ордонд 2012 оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа. Жил ирэх тусам оролцогч компаниудын тоо болон цар хүрээгээрээ өргөжиж байгаа нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, баг хамт олны найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой энэхүү тэмцээний ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа хэрэг юм.

дэлгэрэнгүй


Scania бренд Швед Монголын бизнес уулзалтыг ивээн тэтгэлээ

Кемпински Зочид буудал | 2012.11.3

Шведийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Гуннар Уум тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийн Монголд хийж буй айлчлалын хүрээнд “Шинэлэг, үр бүтээлч, аюулгүй уул уурхай” сэдэвт Швед-Монголын бизнес уулзалтыг Шведийн Худалдааны зөвлөл, Бээжин дэх Шведийн ЭСЯ, Швед Улсаас Монголд суугаа Консулын газар, МУУҮА-тай хамтран 2012 оны 11 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

10 дахь жилийн Алтан спонсор Моннис Интернэшнл. Дисковер Монголиа-2012 чуулга уулзалт эхэллээ

Монголын хүүхдийн ордон | 2012.8.30
 
10 дахь жилтэйгээ золгож буй Монголын Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монгол-2012” чуулга уулзалт өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтанд шинэчлэлийн Засгийн газрын уул уурхай болон хувийн секторт баримтлах бодлогыг танилцуулах боломж гарч буйгаараа ихээхэн онцлогтой хэмээн Зохион байгуулах хорооныхон үзэж байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү өргөнөөр оролцож байна. Түүнчлэн Thomson Reuters, Bloomberg, The New York Magazine Newsletter, Australian Financial Review, Le Temps Daily зэрэг дэлхийд нэртэй мэдээллийн агентлагууд чуулганы үйл ажиллагааг сурвалжлан олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн хүрээнийхэнд хүргэх юм байна.

“Mine Tech” Уул уурхайн үзэсгэлэн яармаг - Байнгийн ивээн тэтгэгч


Уул уурхайн ассоциацаас зохион байгуулагддаг “Mine Tech” уул уурхайн салбарын үзэсгэлэн яармагийг Моннис Интернэшнл ХХК жил бүр уламжлал ёсоор ивээн тэтгэж оролцдог.
Тус компаний уул уурхайн салбарын алдартай брэндүүд болох Либхэрр, Терекс, Ли-Торни, Ансул, Бомаг, Good Year зэрэг брэндүүдээ, тэдгээрийн танилцуулга, мэдээллээхарилцагчдад хүргэдэг гол арга хэмжээнүүдийн нэг билээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Discover Mongolia” -байнгын ивээн тэтгэгч


Моннис Интернэшнл ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Discovery Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд алтан, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, хамтран зохион байгуулдаг.

Тус чуулга уулзалт нь Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглахад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ түнштэй болох, компаниа гадаад, дотоодын зах зээлд сурталчлах зэрэг өргөн боломжийг олгодогоороо чухал ач холбогдолтой.

“Discovery Mongolia” чуулга уулзалт нь өдгөө дэлхийд нэр нь түгж, олон улсын геологи, уул уурхайн хуанлид тодоор тэмдэглэгдсэн олон улсын чанартай томоохон арга хэмжээ болж чадсан байна.Моннис Интернэшнл ХХК-ий хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн нь өдгөө энэ салбарын хөгжилд үсрэнгүй түлхэц болж байна. “Discovery Mongolia” чуулга уулзалтанд “Rio Tinto”, “BHP Billiton”, “CVRD”, “Liebherr” зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан, үндэстэн дамнасан уул уурхайн аварга корпорациуд аль хэдийн анхаарлаа хандуулах болсон байна.

Нийгмийн хариуцлага