Нүүр >> Нийгмийн хариуцлага >> Байгууллагын нийгмийн хариуцлага

Байгууллагын нийгмийн хариуцлага

“Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ байгуулагдаж Гэрэл халамжийн төвийн багачуудыг баярлууллаа

2013.08.31 | Garden Restaurant


Моннис Группын нийт хамт олны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Гэгээлэг Маргаашийн Төлөө ТББ нь “Гэрэл” халамжийн төвийн 1-13 насны 27 хүүхдийг хүлээн авч баярлуулан анхны сайн үйлсийн арга хэмжээгээ зохион байгууллаа.

“Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ нь 2013 оны 8 дугаар сарын 21-нд байгуулагдсан ба Моннис Группын нийт ажиллагсдын санаачлага, зохион байгуулалт дор сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зорилготой байгууллага юм.

Моннис Моторс ХХК дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэлээ

2013.06.22


Монголын дугуйн холбооноос Өсвөр үе, залуучуудын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 22, 23-ны өдрүүдэд Хүй Долоо худагт маш амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 10 байгууллагын 61 тамирчид Хөвсгөл, Өмнөговь, Дархан-Уул, Төв аймгуудаас оролцож 2 насны ангиллаар 2 төрөлд хурд хүчээ сорин өрсөлдснөөс :

Моннис Бьюлдингийн байранд гамшиг ослоос аврах практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2013.06.14 | Monnis Duilding


2012 онд Моннис Пропертиес ХХК нь Онцгой байдлын газартай хамтран Гамшиг осол, газар хөдлөлт, галын аюулаас урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээ, яаралтай үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх” сэдвээр сургалтыг Моннис Цамхагийн байранд амжилттай зохион байгуулсан билээ.

Оюунлаг хүүхэд багачууд Ирээдүйн үнэ цэнийг цогцлооно. Моннис групп багачуудад үлгэрийн ном хандивлалаа

2013.04.10 | Манай гэр асрамжийн төв


Моннис Групп нь хүүхэд багачуудын соёл боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон арга хэмжээ явуулдаг уламжлалтай.

Моннис Группын охин компани, Ниссаны албан ёсны төлөөлөгч Моннис Моторсын хамт олон Хүүхдийн цэцэрлэг, сургуулиудад, хүүхдийн асрамжийн газар, хүмүүнлэгийн байгууллага, өдөр өнжүүлэх төв, хүүхдийн номын сангуудад ном бэлэглэх аяныг зохион байгуулж хэрэгжүүлж байна.

Моннис Групп нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хувь нэмрээ оруулж байна

Барилгын төслийн зураг


НИТХурлаас Улаанбаатар хотын гэр хороололд дахин төлөвлөлт хийхээр 7 хэсэгт барилга, орон сууц, түүнийг дагасан иж бүрэн бүтээн байгуулалт хийж, нийтдээ шинэ 12 хороолол босгох их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Нарантуул захын хойд хэсгийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийж гүйцэтгэх компаниудын тоонд Моннис Интернэшнл ХХК багтлаа.

Моннис Групп Үндэсний мэргэжилтэй, ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна

2012.04.04 | Liebherr Service Centre


Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн Мэргэжил үйлдвэрлэл сургалтын төвүүдэд суралцаж байгаа 3600 суралцагсдыг үндэсний тэргүүний 40 үйлдвэрүүдтэй танилцуулах, хөдөлмөр эрхлэхийн ач тусыг мэдрүүлэх, нөгөө талаас шилдэг ажил олгогч байгууллагуудын амжилтын түүх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор танилцах аяллыг зохион байгууллаа.

Моннис - Нөхөрсөг тэмцээний 2012 оны аваргаар Эрдэнэт үйлдвэр тодорлоо

2012.11.24 | Буянт-Ухаа Спортын ордон


Моннис Группээс 2009 оноос хойш санаачлан, харилцагч компаниудынхаа дунд жил бүр зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээн 2012 Буянт Ухаа спорт ордонд 2012 оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа. Жил ирэх тусам оролцогч компаниудын тоо болон цар хүрээгээрээ өргөжиж байгаа нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, баг хамт олны найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой энэхүү тэмцээний ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа хэрэг юм.

Моннис Моторс: Ниссан 4х4 өдөрлөг зохион байгуулагдлаа

2012.11.26 | Богд-Хан уулын энгэрт


Ниссан Монголиа 4х4 клуб нь байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн авто аялал, спорт өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Тус клуб нь Ниссан автомашин эзэмшигчдийнхээ дунд ээлжит нэгэн арга хэмжээ болох Чингэлтэй, Богд хан хайрханы өдрийн аяллыг 11 дүгээр сарын 24-ний Бямба гарагт зохион байгууллаа.

Scania бренд Швед Монголын бизнес уулзалтыг ивээн тэтгэлээ

2012.11.3 | Кемпински Зочид буудал


Шведийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Гуннар Уум тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийн Монголд хийж буй айлчлалын хүрээнд “Шинэлэг, үр бүтээлч, аюулгүй уул уурхай” сэдэвт Швед-Монголын бизнес уулзалтыг Шведийн Худалдааны зөвлөл, Бээжин дэх Шведийн ЭСЯ, Швед Улсаас Монголд суугаа Консулын газар, МУУҮА-тай хамтран 2012 оны 11 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Моннис Групп шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

2012.10.25 | Моннис Цамхаг, 15 давхар


2007 оноос эхлэн Моннис Группын санаачлан хэрэгжүүлсэн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангасан 2012 оны шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлгийн батламж гардуулах ажиллагаа Моннис Цамхагийн 15 давхарт байрлах Аззурро ресторанд боллоо

дэлгэрэнгүй


Моннис Цамхагт гал унтраах тактикын сургуулилт амжилттай явагдлаа

2012.10.12 | Моннис Цанхаг


Олон улсын жишгийн дагуу албан байгууллага, айл өрх галын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар мэдлэг, туршлага болдог гал унтраах тактикын сургуулилтыг Моннис Пропертиес компанийн санаачлагаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Моннис Цамхагийн байранд амжилттай зохион байгууллаа.

Ирээдүйн Манлайлагч шилдэг 20 оюутан удахгүй тодорно

2012.10.9 | Ниссан төв


2007 оноос эхлэн Моннис Группын санаачлан хэрэгжүүлсэн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийн 2 дугаар шатны шалгаруулалт явагдаж дууслаа. Уг тэтгэлэгт хамрагдахаар хүсэлтээ илэрхийлсэн 400 гаруй оюутан материалаа ирүүлснээс хөтөлбөрийн болзлын дагуу сонгон шалгаруулалт хийгдэж, эхний шатанд 60 оюутныг шалгаруулсан билээ

Моннис Групп нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч компаниар шалгарлаа

2012.10.15


Монголын татварын мэргэшсэн зөвлөх, хуульчдын нийгэмлэг ТББ-аас жил бүр Монгол Улсын төсөвт оруулсан татвар төлөлтийн хэмжээгээрээ тэргүүлэгч компаниудын дунд “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч” компаниудыг жил бүр тодруулдаг уламжлалтай.

Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр - 2012 зарлагдлаа



Моннис интернэшнл 2007 оноос эхлэн 6 дахь жилдээ сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа билээ. Бидний зорилго компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд тэргүүний шилдэг оюутны хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин бэлдэхэд оршино. Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр

10 дахь жилийн Алтан спонсор Моннис Интернэшнл. Дисковер Монголиа-2012 чуулга уулзалт эхэллээ

2012.8.30 | Монголын хүүхдийн ордон


10 дахь жилтэйгээ золгож буй Монголын Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монгол-2012” чуулга уулзалт өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтанд шинэчлэлийн Засгийн газрын уул уурхай болон хувийн секторт баримтлах бодлогыг танилцуулах боломж гарч буйгаараа ихээхэн онцлогтой хэмээн Зохион байгуулах хорооныхон үзэж байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү өргөнөөр оролцож байна. Түүнчлэн Thomson Reuters, Bloomberg, The New York Magazine Newsletter, Australian Financial Review, Le Temps Daily зэрэг дэлхийд нэртэй мэдээллийн агентлагууд чуулганы үйл ажиллагааг сурвалжлан олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн хүрээнийхэнд хүргэх юм байна.

Гольфын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ниссан брэндээрээ Моннис Групп ивээн тэтгэлээ

2012.8.30 | Тэрэлж


Монголын гольфын холбооноос ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан бөгөөд Моннис Групп нь Ниссан брэндээрээ ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа. Энэ тэмцээний оролцогчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд урлаг, спорт, улс төр гэж ялгалгүйгээр тус тэмцээнд оролцсон явдал байлаа.

Моннис Групп Азийн залуучуудын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж байна

2012.8.21 | Буянт-Ухаа Спортын ордон


Азийн залуучуудын аварга шалгаруулах 22 дахь удаагийн Сагсан бөмбөгийн тэмцээн манай улсад энэ өдрүүдэд болж байна. Цар хүрээгээрээ Ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий том тэмцээнд Монгол, Саудын Араб, Сири, Бахрейн, Энэтхэг, Филиппин, Тайвань, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 16 улсын 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож юм байна. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн турш үргэлжилнэ. Спортын төв ордон болон Яармаг дахь спорт цогцолборт зэрэг явагдах уг тэмцээн спорт тоглоомын төрлөөр манай улсад зохиогдож анхны том тэмцээн юм. Энэ тэмцээнд эхний гурван байрыг эзэлсэн баг ирэх жил болох сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах ажээ.

Моннис Групп ХСХ-ийн тусгай төвийн хүүхдүүдэд урт хугацааны тэтгэмж олгож, асран хандахаар боллоо

2012.5.31 | Ниссан төв, 2 давхар


Моннис Групп нь Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвд хүмүүждэг нэг айлын бүтэн өнчин Энхтүшиг, Баттүшиг, Батболд, Ням-Очир нарыг Хамтдаа Инээмсэглэцгээе хүүхдийн ТББ-аар дамжуулан тэтгэмж олгож, асран хандахаар боллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд мэргэжлийн сэтгэлзүйчийн туслалцаа хүргэх, иж бүрэн эмнэлгийн үзлэгт оруулах, бүрэн хувцаслах, чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь анхаарч усан бассейнд хичээллүүлэх, хичээлээс гадуурх сургалт, дугуйланд явуулах зэрэг ажлууд тусгагдсан бөгөөд 18 нас хүртэл сар бүр тогтмол мөнгөн тэтгэмж олгон, дээд боловсрол эзэмшихэд нь сургалтын зардлыг бүрэн хариуцаж, ажил амьдралын гараанд хүргэх ажлууд хийгдэнэ.

Франко Барези Монголд – Ерөнхий ивээн тэтгэгч Моннис Групп

2012.5.24 | Ниссан төв, Худалдааны танхим


Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжсэн “Милан өсвөрийн зуслан 2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Италийн АС Милан багийн домогт тоглогч Франко Барези-гээр ахлуулсан Марко Шембри, Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алисандро Бертони, Перлуги Претэ, Жианлука Ангелуки нарын дасгалжуулагчид өнөөдөр Моннис Моторс компанийн Ниссан төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Ирээдүйн аваргуудын Дуулиан-2020 тэмцээнийг дэмждэг

2012 он | Буянт-Ухаа Спортын ордон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохиогддог өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээн, ирээдүйд Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах шилдэг хөлбөмбөгийн баг, тамирчдыг төрүүлэн гаргахын төлөө Моннис Интернэшнл ХХК зорьж байна.

Хүүхэд, залуусын боловсрол, эрүүл мэндийг чухалчлан үзэж, жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог Моннис Интернэшнл компани “Nissan” брэндээрээ, Моннис Ком компани “Intel” брэндээрээ Төмөр замын 20-р сургуулийн 4 насны ангиллын нийт 60 сурагчдыг 2 ээлжийн хувцас, бөмбөг хөлбөмбөгийн бүрэн хэрэглэлээр ивээн тэтгэж оролцдог.

Хүүхдийг дэмжих сангийн үйл ажиллагааг дэмждэг



Эцэг эхээсээ өнчирч хоцорсон болон эдийн засаг, нийгмийн шалтгаанаас үүдэн гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон Монголын хүүхдүүдийн амьдралд туслах зорилготойгоор байгуулагдсан Монголын Хүүхдийг Дэмжих Сан Моннис Интернэшнл ХХК-иас бэлэглэсэн “Ниссан Паладин” автомашинаар ажил төрлөө амжуулдаг.

Тэдний зорилго болоод хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь бүхэлдээ Монголын ирээдүйг авч явах бяцхан иргэдийг дэмжиж туслах, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах явдал учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бид Ниссан Паладин жийп ангиллын автомашиныг бэлэглэсэн юм.

Тус төвийн үйл ажиллагаанд бартаат замын нөхцөлд хөдөө гадаа яаралтай хүрч ажиллах үе цөөнгүй гардаг учраас дээрх автомашин нь бартаат замд зориулагдсаны зэрэгцээ ашиглалт сайтай, шатахуун бага зарцуулдаг давуу талтай.

Тус сангийн хамгийн эхний хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотын Бадамлянхуа Хүүхдийн Төвийг сонгон тэнд хүмvvжиж буй хүүхдvvдийг шинэ байртай болгох явдал юм.Энэхүү ажилд нь Ниссан автомашин тун цаг үеээ олсон том бэлэг болсон гэдгийг тус сангийнхан талархалтайгаар мэдэгдэж байсан юм.

Дэлхийн Шатрын Холбооны Эмэгтэйчүүдийн ГранПри тэмцээний 5 дахь цуврал тэмцээнийг ивээн тэтгэв



ДШХ-ноос 2010 оны ДШХ-ны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон билээ. 2009 оны 6-р сард үзэглэсэн албан ёсны гэрээний дагуу шатрын спортын төрлөөр манай оронд зохиогдох анхны дэлхийн чанартай, олон улсын нэр хүндтэй энэхүү томоохон тэмцээнийг 2010 оны 7-рсарын 29-нөөс 8-р сарын 12-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахад Моннис Групп, Аеро Монголиа ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлж ажиллалаа.

Тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 12 эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн ОУ-ын шатарын тэмцээний журам”-ын дагуу тоглосон бөгөөд тэмцээн нээлт, хаалтын арга хэмжээг оролцуулаад 15 хоног үргэлжлэн явагдлаа. Тэмцээнийг зохион байгуулагч орон нь хамгийн өндөр чансаатай эмэгтэй шатарчнаа оролцуулах эрхтэй бөгөөд ДШХ-ны их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зохион байгуулагч тал томоохон үүргүүдийг хүлээж байгаа юм. Тэмцээнийг зохион байгуулахад нийтдээ 285 саятөгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс 217.0 сая төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс, үлдэх хэсгийг МОННИС ИНТЕРНЭШНЛ ХХК “LIEBHERR” брэндээрээ, МҮОХорооны түнш “АЭРО МОНГОЛИА” зэрэг ивээн тэтгэгчдээс, мөн Монголын Шатарын Холбоонооссанхүүжүүлсэн билээ.

Ерөнхий ивээн тэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 7-р сарын 22-ны өдөр Ниссан төвд болсон бөгөөд ёслолд БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаяр, Моннис Группын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Гантулга, МШХ-ы ерөнхийлөгч С.Энхцаг, ДШХ-ны их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын дасгалжуулагч Юрий Якович зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Тэмцээний явцад Моннис группын хамт олон 12 их мастерууд, тэдний дасгалжуулагч багш нар, Дэлхийн Шатрын Холбооны шүүгчид, Монголын Шатрын Холбооны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг халуун дотно хүлээн авч, групп компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулсан.

Тэмцээний өдрүүдэд Их мастеруудад Моннис Интернэшнл ХХК-ийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг НИССАН брэндийн цоо шинэ Nissan Teana, Nissan X-Trail, Nissan Patrol, Nissan Urvan зэрэг автомашинууд үйлчилж, тав тухыг хангалаа.

Моннис Интернэшнл ХХК-ий хувьд спортын томоохон арга хэмжээг дэмжиж ажилладаг бөгөөд 2008 онд Улаанбаатар хотод зохиогдсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг “LIEBHERR” брэндээрээ ерөнхий ивээн тэтгэж, тэмцээний амжилттай зохион байгуулсан юм.

Монгол улсад зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, хамтран зохион байгуулав

2010 оны 2-р сарын 8-9 өдрүүдэд Улаанбаатар хотноо, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр “Бид Хамтдаа Чадна” уриан дор зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Форумын Ерөнхий хандивлагчаар хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулав.

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслах олон арга зам, гарцуудыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Ниссан Тур авто аялал - Дотоодын аялал жуулчлалын хөгжүүлж байна

Моннис Интернэшнл ХХК-иас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар нутгийг олон нийтэд таниулах зорилгоор “Ниссан Тур” байгаль, танин мэдэхүй, адал явдал, бартаат замын авто аяллыг 2007 оноос хойш зохион байгуулж байна.

Ниссан автомашины эрч хүч, хүчин чадлын боломжийг Монголын бартаат зам дээр шалгахын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт газруудтай хослуулан зохион байгуулдгаараа бусад аяллуудаас ялгарч чаддаг онцлогтой.

Моннис Интернэшнл ХХК-ийн зүгээс аялагчидыгаяллын турш шатахуунаар хангаж, автомашины засвар үйлчилгээг хариуцдаг, үнэ төлбөргүй аялдаг тул аялагчдад нь таатай боломжийг олгодог.

Аяллыг МҮОНТелевизийн Гараг продакшн сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчидээ хүргэдэг тул дээр тэмдэглэсэнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүх дурсгалын газруудыг таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ирээдүйн Манлайлагч - тэтгэлэгт хөтөлбөр

2011.9.20 | Моннис Цамхаг, 14 давхар


Тус компани нь 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн оюутан залуусаа дэмжиж, эх орныхоо ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин төрүүлэхээр “Ирээдүйн манлайлагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Жил тутам шинжлэх ухааны салбар бүрээсшилдэгийн шилдэг 10 оюутныг хамруулж сургалтын төлбөрийг нь 100% хариуцдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тэргүүний шилдэг оюутны идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа юм.

“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог.

Өнгөрсөн хугацаанд 1-4-р курсын хот хөдөөгийн сургуулиудын нийт 91 оюутныг шалгаруулж тэтгэлэгт хамруулан 100%-ийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж 35 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Ийнхүү Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж байдаг нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн зүгээс улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон тус нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.

ХААИС-ийн Инженерийн сургууль Моннис Группын
санхүүжилтээр кабинетээ тохижууллаа

2010.11.19 | ХААИС
 


2008 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ХААИС-ийн 2000 гаруй оюутантай Инженерийн сургууль эдгээр өдрүүдэд 50 жилийн ойгоо мөн тэмдэглэж байна.

Моннис Групп нь ХААИС-тай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг 2008 онд байгуулснаас хойш шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн ойн хүрээнд Инженерийн сургуулийн трактор, автомашины кабинетийг техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өглөө.

Дэлгэрэнгүй


Моннис Групп хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ

2011.3.15

  Нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлагч Моннис Групп хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

1-р сард эхэлсэн Ниссан Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Моннис энэ удаа бяцхан хүүхэд багачууддаа “Хавар болохоор нээгээрэй” нэртэй Японы үлгэрийн номыг бэлэг болгон гардууллаа.

Хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

2012.02.21

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Моннис Группээс Монгол хүний сайн сайхны төлөө, эх орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө олон арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Моннис Группын охин компани болох Моннис Пропертиес ХХК нь хичээлийн шинэ жилийг угтан хүүхэд багачуудын эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн бяцхан хүүхдүүдэд чанартай дулаан гудас, матрасуудыг хүлээлгэн өглөө.


Нийгмийн хариуцлага