Нүүр >> Компаниуд >> Моннис Пропертиес

Моннис Пропертиес

Моннис Пропертиес нь 2006 онд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэлт, ашиглалт, түрээсийн чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Ниссан төв
Тус компанийн анхны төсөл нь 2006 онд баригдсан, Сүхбаатар дүүрэгт байрлах Ниссан төвийн барилга юм. Тус барилга нь Ниссаны олон улсын стандартын дагуу баригдсан бөгөөд Монгол дахь анхны олон улсын стандартын шаардлагыг хангасан автомашины цогц үйлчилгээний төв юм.

Моннис Цамхаг
2 дахь томоохон төсөл болох оффис, үйлчигээний зориулалттай Моннис Цамхаг барилга нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд Улаанбаатар хотын А бүс болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 15051м2 талбайтай, 15 давхар барилга юм.

Уг барилгын хувьд металл каркас, төмөр бетоны холимог хийц бүхий, шилэн фасадтай орчин үеийн стандартад нийцсэн барилга бөгөөд газар хөдлөлтөнд тэсвэртэй, өндөр барилга барихад өргөнөөр ашиглагддаг дэвшилтэт технологийг Monnis Properties LLC Моннис Пропертиес ХХК ашигласан.

Моннис Бьюлдинг
2011 онд хэрэгжүүлсэн томоохон төсөл бол Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Моннис Бьюлдинг оффис, үйлчилгээний төвийн барилга юм.

Суруга Монгол ХХК чанарын өндөр гүйцэтгэлтэйгээр ашиглалтанд оруулсан 10 давхар тус оффисын барилга нь 33 автомашины дулаан зогсоол, 75 ил зогсоолтой.

Мөн хотын түгжрэлгүй орчинд буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байрладаг учир цэвэр цэнгэг агаарыг мэдрүүлэхийн зэрэгцээ барилгын бүх цонхоор нийслэл хот маань уужим саруул харагддаг нь ажиллагсдад ажиллах таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Эдгээр барилгын ашиглалтыг хариуцагч Моннис Пропертиес компанийн хамт олон нь түрээслэгчдийнхээ ажиллах таатай орчин, хэвийн үйл ажиллагааг хангахад ямагт хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Харилцагч байгууллагууд
Манай компани нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд дэлхийд брэндийн чанар, нэр хүндээрээ танигдсан Raynaers Aluminium, Heroal, ToTo, Suntek, Samsung, Sigma Elevator, Boon Edam зэрэг компаниудтай хамтран ажилладгаас гадна барилгын зураг төсөл, төлөвлөлтийн үе шатанд ихээхэн анхаaрал хандуулан Солонгосын Dasan компанийн мэргэжлийн багийн зөвлөгөө, үйлчилгээг байнга авч хамтран ажилладаг.

Компаниуд