Нүүр >> Брэнд >> Autotec

Autotec

Outokumpu Technology-ийн товчилсон нэрээр нэрлэгдсэн Outotec нь ашигт малтмал боловсруулалт, металь хайлуулалтын технологиороо дэлхийд тэргүүлэгч компани юм.

Outotec компани нь Финлянд Улсад төвтэй, 2000 гаруй ажилтантай, дэлхийн 16 оронд салбартай, 1 тэрбум еврогоос илүү давах орлоготой компани юм.

Aшигт малтмал боловсруулалтанд зориулж Outotec компани нь бутлагч, металь баяжуулах болон хайлуулах тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. Ашигт малтмал баяжуулах үйлдвэрийн хамгийн том хэмжээтэй 300 метр куб багтаамжтай танкыг Outotec үйлдвэрлэдэг.

Анх 50 жилийн өмнө Outotec-ийн инженерүүд зэсийн хүдэр хайлуулах процессыг илүү нарийн боловсронгуй болгосноор тус компанийн түүх эхэлсэн.

Өнөөдөр дэлхийн зэсний 60% нь байгаль орчинд ээлтэй Outotec-ийн зэс хайлуулах аргыг хэрэглэдэг.

Мөн үүний зэрэгцээ зэс, никель, цинк, төмөр, хром, цэвэр металь зэрэг металиудыг баяжуулах, төмөрлөг салгах болон ялгах тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.

Outotec-ийн сүүлийн арван жилд хэрэгжүүлсэн хувьсал хийсэн төхөөрөмж бол Hydro зэс боловсруулах төхөөрөмж юм.

Энэ нь зэс баяжуулахаас эхлээд хүчтэй хүчил хэрэглэхгүйгээр шууд гуулин зэс үйлдвэрлэдэг төхөөрөмж юм.

Финляндад байрлах үйлвэртээ Hydro зэсийн төхөөрөмжөө амжилттайгаар туршиж үзсэн нь ямар их үр дүнтэй, ашигтай болохыг нь харуулсан.

Мөн Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрт энэхүү Hydro зэсийн боловсруулах төхөөрөмжийг байрлуулах тал дээр 2 тал харилцан зөвшилцөж байна.

Брэнд