Нүүр >> Ниссан төв >> Товч танилцуулга

Товч танилцуулга

Моннис Интернэншл ХХК-ий түүх Ниссан брэндтэй салшгүй холбоотой.

Тус компани 1998 онд 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компаний Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор болон үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Ийнхүү дэлхийд алдартай Ниссан брэнд Монголын тал нутагт албан ёсоор хөл тавьлаа.

Анх Монголчуудын хүсэн хүлээж байсан “Бартаат замын хаан” гэгдэх PATROL автомашиныг худалдан авагчиддаа хүргэсэн явдал нь тун ч нүдээ олсон бөгөөд одоог хүртэл нийт 1000 гаруй PATROL эзэндээ итгэлт хүлэг нь байсаар байна.

Энэ үеэс эхлэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зүүн талдаа жолооны хүрдтэй цоо шинэхэн /0 км гүйлттэй/ Ниссан автомашиныг Монголын хэрэглэгчид хөлөглөх боломжтой болсон юм.

2011 оноос эхлэн Моннис Моторс компани байгуулагдан Ниссаны үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Ниссан төв

Манай бусад вебсайтууд: