1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

NISSAN CHALLENGE МONGOLIA-2012 - Адал явдал, авто спорт тэмцээн

“NISSAN CHALLENGE” авто спорт тэмцээн нь олон улсад тогтмол зохион байгуулагддаг, тухайн улсын автомашин сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг билээ.Энэхүү “NISSAN CHALLENGE” адал явдал, авто спорт тэмцээнийг Монголын Ниссан автомашин сонирхогч болон Ниссан клубийн гишүүдэд зориулан “NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” нэртэйгээр Ниссан Монголиа 4х4 клубын 1 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохиох гэж байна. Монгол орныхоо үзэсгэлэнт байгальд Ниссан автомашиныг бартаат замд сорих, авто спорт сонирхогч залуучуудын авхаалж самбааг шалгах жинхэнэ авто спорт багийн тэмцээн болохоороо онцлог болно. Уг тэмцээн нь бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд зохиогдох төдийгүй хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туршлага нэмэх сургууль болох юм. Тэмцээний үеэр хөгжөөнт болон авто спорт тоглоом зохиож нийлбэр дүнгээр эхний гурван байрыг шалгаруулж цом, мөнгөн шагнал гардуулна.



Хугацаа:

2012 оны 4-р сарын 21-ээс 22-нд

Хаана:

Дуган хадны амралтын газар

“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний багт тавих шаардлага:

- Нэг багт 4-5 оролцогч байх

- Ниссан 4х4 автомашинтай байх

- Багийн гишүүд өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэх /Аж ахуйн нэгж, байгууллага, найз нөхөд гэх мэт/

- Багт мэргэжлийн авто спортын тамирчид оролцохгүй

- Багууд аяллын явцад өөрсдийн байр, хоол, шатахуунаа хариуцах

- Аялалд оролцох автомашин нь аяллын шаардлага хангах, техникийн бүрэн бүтэн байдлыг онцгойлон хангасан байх

- Багийн гишүүд “Nissan Challenge авто спортод оролцох гэрээ”-г урьдчилан байгуулах

- Оролцох хүсэлтэй багууд Nissan Challenge эхлэхээс 14 хоногоос багагүй хугацааны өмнө бүртгүүлэх

- Багийн хураамж болох 50,000 төгрөг хураалгах

- Техникийн зөвлөгөөн аялал эхлэх товлосон хугацаанаас 7 хоногийн өмнө болно. Зохион байгуулах алба багийн гишүүдтэй эрүүл мэндийн болон хувь хүнд тавигдах ёс зүйн шаардлагыг харгалзан ганцаарчилсан гэрээг байгуулж эрхийн мандат олгоно.



“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний хөтөлбөр:

2 өдрийн туршид долоон төрлийн тэмцээнд багууд өрсөлдөн оноо цуглуулах бөгөөд багийн нийлбэр дүнгээр эхний гурван байрыг шалгаруулж цом болон мөнгөн шагнал гардуулна.



Тэмцээнд

1. Газрын зурагтай ажиллах, бартаат замаар аялах

2. Уулын дугуй

3. Олс таталт

4. Багийн мэндчилгээ

5. Асуулт хариулт /тест/

6. Off-road extreme жолоодлого

7. Техникийн болон жолоодлогын ур чадвар



“NISSAN CHALLENGE MONGOLIA-2012” тэмцээний шагнал:

1-р байр - 2’000’000₮ + Цом

2-р байр - 1’500’000₮ + Цом

3-р байр - 1’000’000₮ + Цом



Та бүхнийг Монголд анх удаа зохиогдож буй энэхүү тэмцээнд өргөнөөр оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорихыг урьж байна.


Бүртгэл явагдаж байна


Бүртгэлийг 4-р сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл Ниссан төв дээр бүртгэнэ.



Дэлгэрэнгүй мэдээллийг www.monnis.com, www.facebook.com/nissanmongolia

Утас: 9911-2322, 8811-3557

E-mail: nissanclub@monnis.com



Зохион байгуулагч
Ниссан Монголиа 4х4 клуб