Нүүр >> Компаниуд >> Моннис Моторс

Моннис Моторс

Моннис Моторс ХХК нь 90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаагаа явуулж байна.

Моннис Моторсын хувьд Япон, АНУ, Англи дахь Ниссаны үйлдвэрүүдээс автомашинаа захиалан авдаг ба ингэснээр 20 гаруй загварын Nissan автомашинуудаас хэрэглэгчиддээ сонголт хийх боломжийг олгодог. Шинэ загварын автомашиныг цаг алдалгүйгээр хэрэглэгчиддээ хүргэхээс гадна албан ёсоор танилцуулдаг уламжлалтай. 

2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу үзүүлэнгийн танхимаа барьж ашиглалтанд оруулснаар Монгол Улс дахь анхны автомашины үзэсгэлэнгийн танхим үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Тус төв нээгдсэнээр хамгийн сүүлийн үеийн загварын Ниссан автомашиныг хэрэглэгчиддээ танилцуулах боломжтой болсон ба оригинал сэлбэгийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын хэрэглэгчиддээ 5500 орчим Nissan брэндийн автомашинуудыг хүргэсэн ба тэдгээрийн борлуулалтын дараах засвар үйлчилгээг цаг алдалгүй, найдвартай хийж гүйцэтгэж байна.

Ниссан Мотор корпорацийн хувьд автомашины загвар болон тав тух, аюулгүй байдалд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлтүүдийг богино хугацаанд тогтмол хийснээр дэлхийд нэр хүнд, борлуулалтаараа дээгүүрт бичигдэх боллоо. 

Оригинал сэлбэг
Ниссан төвийн сэлбэгийн худалдааны хэлтэс нь Ниссан автомашины бүх төрлийн оригинал сэлбэг, дугуй, нэмэлт тоноглол болон төрөлбүрийн тосыг Япон, Америк, Финлянд, Голландаас оруулж ирэн үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.

Хэрэв манай төвд таны хүссэн сэлбэг байхгүй тохиолдолд дээрх орнуудаас 14-30 хоногийн дотор захиалан нийлүүлэх боломжтой.

Оригинал сэлбэгийн давуу тал нь тухайн автомашинд арлын дугаарын дагуу тохируулан суурилуулдаг учраас таарч, тохирохгүй байх асуудалгүй, хамгийн найдвартай, аюулгүй байж автомашины эдэлгээг уртасгадаг.

Баталгаат засвар үйлчилгээ
Ниссан cервис нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ниссан төвийн байранд байрлахаас гадна Баянзүрх дүүргийн Амгалан салбар, Эрдэнэт хот дахь салбар, нийт 3 салбартай, нийт 50 орчим инженер, техникийн ажиллагсад, Японы сүүлийн үеийн компьютер оношлогоо, тэнхлэг тохиргооны аппарат, олон улсын стандартыг хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон Ниссан брэндийн бүх төрлийн автомашины иж бүрэн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж үзүүлэх ба түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлэх болно.

Үйлчлүүлэгчид тав тухтай хүлээлгийн танхимд Ниссаны шилдэг рекламуудыг үзэж сонирхон, Wi-Fi орчинд буфетээр үйлчлүүлэхийн зэрэгцээ автомашин ашиглалтын талаар зөвлөгөө авах боломжтой.

Хаяг:

Ниссан төв
Нарны зам-13, Сүхбаатар дүүрэг 
Улаанбаатар-14251
Монгол Улс

Утас: 318283
Факс: 323235

Эрдэнэт хотын Ниссан засвар үйлчилгээний төв:
Утас: 70354884, 88081625

Website: www.monnis.com/nissan
 

Компаниуд