Нүүр >> Компаниуд >> Моннис Майнинг Экьюпмент

Моннис Майнинг Экьюпмент

Моннис Майнинг Экьюпмент нь уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид харилцагчиддаа Монгол орны байгаль, цаг уур, орчны хамгийн хүнд нөхцөлд ажиллахад тохиромжтой техникүүдийг хэмжээ, хүчин чадлын өргөн сонголттойгоор санал болгож байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 350 орчим техник, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байгаа ба тэдгээрийн борлуулалтын дараах сэлбэг, засвар үйлчилгээг найдвартай үзүүлэн ажиллаж байна.

LIEBHERR-ийн техникүүд нь ажлын бүтээмжийн хувьд маш өндөр үзүүлэлттэй, түлш зарцуулалт бага, ашиглалтын зардал бага, эдийн засгийн талаасаа ч өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Мөн ажиллах тав тухтай, аюулгүй нөхцлөөр бүрэн хангасан байдаг.

Баталгаат хугацаа

Бидний нийлүүлж буй техник бүр өөрийн баталгаат хугацаатай байдаг ба баталгаат хугацаанд үйлдвэрийн осол, техникийн эвдрэл гэмтэл учирвал компани өөрийн зардлаар засч сэлбэх үйлчилгээ үзүүлдэг.

Мөн нийлүүлсэн техникүүдийн зөв ажиллагааг хангахын тулд тухайн компанийн операторуудыг сургаж, Liebherr-ийн техникүүдийг зөв эзэмшихэд нь хэвшүүлдэг.




Говь брэнч салбар
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчиддаа илүү ойртуулах үүднээс 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 14 км, Эрдэнэс таван толгойн уурхайгаас 4 км, Ухаа худаг уурхайгаас 20 км зайд “Говь брэнч” салбараа нээгээд байна.

Ийнхүү харилцагчиддаа ойр байрлаж шаардлагатай техник тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нийлүүлэх зорилгоор бэлэн байлгаж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг цаг алдалгүй богино хугацаанд чанартайгаар гүйцэтгэн ажиллаж байна.

Худалдааны нөхцөл

Манай компани хэрэглэгчиддээ худалдааны хамгийн таатай нөхцлийг санал болгож, уян хатан бодлогоор хамтарч ажилладаг.

Тухайлбал, техникүүдээ шууд худалдах, түрээслэх, түрээсээс худалдааны нөхцөлд шилжих болон өөрийн лизингээр дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэдэг.

Энэ нь харилцагчдад санхүүгийн хувьд томоохон дэмжлэг болдог.

Шууд худалдах нөхцөл

Тухайн техникийн үнийн дүнг шууд төлж худалдан авалт хийх нь цаг хугацаанаас хамаарсан нэмэгдэл төлбөр төлөхгүй байх давуу талтай.

Техникийн төлбөр төлөгдсний дараа техникийг харилцагчдад шилжүүлж хүлээлгэн өгдөг.

Түрээслэх нөхцөл

Тухайн техникийн үнийн дүнгээс хамаарч сар бүр төлбөр төлөх байдлаар ашиглаж, тодорхой хугацааны дараа буцаан өгөх хэлбэр юм.

Энэ нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, тухайн техникийг тогтмол бус хэрэглэдэг байгууллагуудад хамгийн тохиромжтой.

Түрээсээс худалдаанд шилжих нөхцөл

Харилцагч эхлээд тухайн техникийг түрээсэлж байгаад хэсэг хугацааны дараа түүнийгээ худалдан авахаар бол урд нь түрээсэнд төлсөн үнийн дүнгийн тодорхой хувийг хасуулж төлбөр тооцоогоо хийх нөхцөл юм.

Энэ нь худалдан авагчдад бизнесийн эхний үеийн санхүүгийн таатай боломжийг олгодог.

Лиебхэрр худалдаа:

Моннис Цамхаг 14-р давхар,
Чингисийн өргөн чөлөө-15,
СБД-1, Улаанбаатар хот-14240
Монгол Улс

Утас: (976-11) 311687, (976-11) 318284
Факс: (976 11) 323248
Имэйл: liebherr_sales@monnis.com



Лиебхэрр сэлбэг, сервис:

Лиебхэрр засварын төв
Эрчим коцерний байр,
БГД-20, Улаанбаатар
Монгол Улс

Утас: (976-11) 635564
Гар утас: 8811-3235
Факс: (976-11) 635564
Имэйл: lbhr_service@monnis.com,
               liebherr_service@monnis.com

Website: www.monnis.com/liebherr

Компаниуд