Нүүр >> Медиа >> Мэдээ >> Гэгээлэг Маргаашийн төлөө ТББ-н сайн үйлсийн аяны буухиа үргэлжилж байна
2014.06.05

Гэгээлэг Маргаашийн төлөө ТББ-н сайн үйлсийн аяны буухиа үргэлжилж байна

Моннис группын ажиллагсдын үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Гэгээлэг Маргаашийн Төлөө” ТББ-аас санаачлан, Моннис группын компаниуд, “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”, “Их Эзэн Хааны театр”-ын залуу уран бүтээлчидтэй хамтран, “Эх, үрсийн баяр”-ыг тохиолдуулан сайн үйлсийн арга хэмжээг 2014 оны 5 сарын 31-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд “Кристина Нобелийн” сангийн дэргэдэх хүүхдийн асрамжийн төв, “Манай гэр” асрамжийн газрын болон ар гэрийн боломжгүй айл өрхийн 3-14 насны 80 гаруй хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гарын бэлэг, зөөлөн тоглоомууд, иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэж, Их эзэн хааны театрын залуу уран бүтээлчид хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг болоход нь туслан тэдэнд бүжгийн хичээл заан цагийг зугаатай өнгөрөөлөө.

Мөн энэ үеэр хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулан, эцэг эх, асран хамгаалагчдад нь эмчийн зөвлөгөө, зарим шаардлагатай эм, амин дэм, Д амин дэмийг өгсөн юм.

Энэхүү сайн үйлсийн арга хэмжээний үеэр хүүхдүүд маань маш их сэтгэл хангалуун байсан ба амттай хоолоор дайлж, бэлэг өгсөн “Гэгээлэг Маргаашийн Төлөө” ТББ-ын ах, эгч нартаа баярласан талархсанаа илэрхийлснийг уламжилж байна.













Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад