Нүүр >> Медиа >> Мэдээ >> Гэгээлэг Маргаашийн төлөө төрийн бус байгууллагын сайн үйлсийн аян үргэлжилж байна
2014.05.21

Гэгээлэг Маргаашийн төлөө төрийн бус байгууллагын сайн үйлсийн аян үргэлжилж байна

Моннис группын ажиллагсдын үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Гэгээлэг Маргаашийн Төлөө” ТББ-аас санаачлан, Моннис группын компаниуд, “Нийгмийн Хариуцлагатай Залуучуудын Холбоо” ТББ, УБИС-ын оюутнууд хамтран, “БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАЖ, ХАМГААЛЪЯ” уриан дор сайн үйлсийн арга хэмжээг 2014 оны 5 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд нийт 150 гаруй оюутан, залуучууд гар бие оролцон “Сэлбэ” голыг хаягдал хогноос салгаж цэвэрлэсэн байна. Мөн энэ өдөр байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор хотжилтын нөлөөнд орсон шувуудад хиймэл үүр хийж өгөх санаачлагыг гарган, нийт 50 ширхэг шувууны үүрийг хотын эргэн тойрны ой модонд өлгөх аянг өрнүүлж, суурин газар амьдарч сурсан олон зүйл шувуудыг үр төлөө гаргах, өвлийн хүйтэн шөнө, зуны халуун өдөр, салхи, бороонд орогнох байртай болгосон байна.

“Гэгээлэг Маргаашийн Төлөө” ТББ –ын зүгээс байгаль орчноо бохирдуулахгүй байх, амарч зугаалахдаа хогоо цэвэрлэж хэвших, ан амьтнаа хайрлаж хамгаалах үйлсэд Монгол хүн бүрийг нэгдэхийг уриалж байна.

ГЭГЭЭЛЭГ МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА...







Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад