Нүүр >> Медиа >> Мэдээ >> Бүрэн шинэчлэгдсэн Nissan Teana 2014 монголд ирлээ
2014.02.14

Бүрэн шинэчлэгдсэн Nissan Teana 2014 монголд ирлээ

Их хотын замын хөдөлгөөн хэтэрхий их чимээтэй, түгжрэлтэй, стресстэй байна уу? Та ийм нөхцөлд автомашин жолоодоход тав тухтай, эрх чөлөөтэй, аюулгүй байдлыг мэдрэхийг хүсч байна уу?

Их хотын замын хөдөлгөөн хэтэрхий их чимээтэй, түгжрэлтэй, стресстэй байна уу? Та ийм нөхцөлд автомашин жолоодоход тав тухтай, эрх чөлөөтэй, аюулгүй байдлыг мэдрэхийг хүсч байна уу?

Тийм бол загвар хийц, тав тух, хурд хүчээрээ дэлхийд танигдсан тансаг ангиллын Ниссан Тиана автомашины 2014 оны шинэ загвар Монголд ирлээ.


2,5 литрийн QR25 хөдөлгүүртэй шинэчлэгдсэн Ниссан Тиана нь 182 морины хүчин чадалтай ба хурц нарийн шийдэл бүхий гадаад төрхтэй болсоноор улам сүрлэг, илүү спортлог хэв шинжтэй болж чаджээ. Шинэчлэгдсэн Тиана нь өмнөх загваруудын адил тансаг ангиллын хэв шинжийг өвлөн бүтээгдсэн ба эрх чөлөөг мэдрүүлэм уужим дотор салон нь илүү тав тухтай болж хотын зам, холын аялалд таныг алжаахгүй зорчих орчныг бүрдүүлжээ.



Ниссан Тианаг 2014 оны 2-р сарын 9-ний өдрөөс Япон улсын зах зээлд борлуулж эхэлсэн ба дэлхий нийтэд нээлтээ хийж буй яг энэ цаг мөчид Ниссан Мотор компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Моннис Моторс компани уг автомашиныг АНУ-д байрлах Ниссаны үйлдвэрээс шууд танд хүргэж байна.

Орчин үеийн загвар хийцтэй шинэчлэгдсэн Тианад Ниссанчууд ихэд итгэл хүлээлгэж Япон, АНУ, Хятад зэрэг дэлхийн 120 гаруй улсад жилийн хугацаанд 600,000 гаруй хувь борлуулахаар төлөвлөөд байгаа юм.

Тус автомашины хувьд дэлхийн зах зээлд анх 2002 онд гарч байсан бол хоёр дахь үе нь 2009 онд шинэчлэгдэж өдгөө 2014 онд гурав дахь үеийн загварыг танилцуулж байна.


Шинэчлэгдсэн Тиана автомашины гол үзүүлэлтүүд:  

  • Тиана автомашины урдаас хойд тал хүртэл үргэлжлэх хээнцэр долгион, урд гэрлийн хооронд байрлах сүрлэг агаар нэвтрүүлэгч болон агаарын урсгалыг хурдан зүсэх их бие нь илүү хурц, спортлог загвартай харагдуулна.
  • Дотор салоны хувьд шинэчлэгдсэн суудал нь биеийн стрессийг бууруулж тайвшрахад туслах ба толгой, мөр, нуруу, бүсэлхийн даралтыг нарийн мэдэрч байнгын дэмжлэг үзүүлсэнээр таны тав тухыг хангаж сэтгэл хангалуун зорчих боломжийг бүрдүүлнэ.
  • Дэвшилтэт технологиудийн нэг нь жолоочийн анхаарлыг төвлөрүүлэхэд туслах шинэ хянах самбар юм. Үүнд автомашины эргэх зүг, дугуйн хийн даралтын хэмжээ, замын эгнээ мэдрэгч, гаднаас ирэх утасны дуудлага зэрэг мэдээллүүдийг уг хянах самбараас авах боломжтой юм.
  • Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд жолооч, зорчигчид тус тусдаа агааржуулалтаа тохируулах автомат агааржуулалтын систем, урд суудлын халаагуур, жолооны хүрд халаагч шинэ технологийг дурдаж болно.
  • Гадны дуу чимээ тусгаарлагчаараа ангилалдаа тэргүүлэгч Тиана автомашины шинэ QR25 хөдөлгүүр нь XTRONIC CVT хурдны хайрцагтай гайхалтай зохицож илүү хурд хүчтэй болж, хорт утаа ялгаралыг багасгасан төдийгүй шатахуун зарцуулалтыг 26%-иар бууруулж чаджээ.
  • Тиана автомашины эд ангийн 80% нь шинэчлэгдэж, эд ангийн элэгдлийг 40%-иар бууруулсан байна.
  • Ухрах камер, хөдөлгөөнт биет илрүүлэгч систем нь автомашинаа зогсоолд аюулгүй тайван байрлуулахад туслана.
  • Жолоочийн харах боломжгүй холын орон зай, саад бэрхшээлийг урд зорчигчийн хаалгад дохио дуугарах болон урд дэлгэцэнд саадыг харуулах байдлаар мэдээллэх дэвшилтэт аюулгүйн технолгийг нэвтрүүлжээ.
  • Автомашиныг замын хажуугийн хязгаарлах зурвасаас хэтэрсэн үед танд анхааруулах дуут дохио өгч мэдээллэнэ.
  • Тиана автомашины хойд давхар холбоост амортизатор нь аливаа эргэлтэн дээр урд хойд тэнхлэгийн тэнцвэрийг хадгалж, автомашины кузовын хазайлтыг багасгахаас гадна гэнэтийн саад бэрхшээлээс шалтгаалан огцом тормозлох, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай үед автомашин өөрөө хариу үйлдлийг хийж уг аюултай нөхцөл байдлыг хэвийн давахад тусална.
Шинэчлэгдсэн Ниссан Тианатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл та: Ниссан төвөөр зочлоорой.

Худалдааны төлөөлөгчтэй холбогдох утас: 99110014, 99113831, 99100167, 99102272, 99108722


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад