Нүүр >> Медиа >> Мэдээ >> “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ байгуулагдаж Гэрэл халамжийн төвийн багачуудыг баярлууллаа
2013.09.02

“Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ байгуулагдаж Гэрэл халамжийн төвийн багачуудыг баярлууллаа

Моннис Группын нийт хамт олны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Гэгээлэг Маргаашийн Төлөө ТББ нь “Гэрэл” халамжийн төвийн 1-13 насны 27 хүүхдийг хүлээн авч баярлуулан анхны сайн үйлсийн арга хэмжээгээ зохион байгууллаа.

“Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ нь 2013 оны 8 дугаар сарын 21-нд байгуулагдсан ба Моннис Группын нийт ажиллагсдын санаачлага, зохион байгуулалт дор сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зорилготой байгууллага юм.

Цаашид хүүхэд, байгаль орчин, хүмүүнлэгийн чиглэлээр олон олон ажил зохион байгуулахаар төлөвлөгөө гарган, гар нийлэн ажиллаж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Гэгээлэг маргаашийн төлөө ТББ


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад