Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис Бьюлдингийн байранд гамшиг ослоос аврах практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2013.06.14

Моннис Бьюлдингийн байранд гамшиг ослоос аврах практик сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2012 онд Моннис Пропертиес ХХК нь Онцгой байдлын газартай хамтран “Гамшиг осол, газар хөдлөлт, галын аюулаас урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээ, яаралтай үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх” сэдвээр сургалтыг Моннис Цамхагийн байранд амжилттай зохион байгуулсан билээ.

Энэхүү сургалтын үргэлжлэл болгон Моннис Бьюлдинг оффисын барилгад 6 сарын 11-нээс 13-ны хооронд дээрх сэдвээр Хан Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 14-р анги, Цагдаагийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн Гал унтраах 10-р анги, Улаан загалмайн хороотой хамтран томоохон хүрээний сургалт явуулж, бодит байдал дээрх галын тактикийн хамтарсан сургуулилтыг маш үр дүнтэй зохион байгууллаа.

Тус оффисын барилгад одоогоор 270 гаруй ажилтан албан хаагч ажилладаг бөгөөд энэхүү сургалтаар аливаа аюул ослын үед ямар зохион байгуулалттай ажиллах, барилга ашиглалтын албаны зүгээс онцгой байдлын алба, гал унтраах ангитай хэрхэн уялдаатай ажиллах, хүн бэртэж гэмтсэн тохиолдолд анхны тусламж үзүүлэх, түүнчлэн тус барилгын онцлог чанар, ослын гарцын чиглэл, цуглах цэгийн талаар мэдлэг мэдэгдэхүүнийг ажиллагсдад олгох, нөгөөтэйгүүр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад үлгэр жишээ болохуйц өндөр үр дүнтэй юм.


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад