Нүүр >> Медиа >> Мэдээ >> Universe Best Songs наадамд Моннис Моторс ХХК-ийн нэрэмжит шагналыг Б.Тэлмэн хүртлээ
2013.05.27

Universe Best Songs наадамд Моннис Моторс ХХК-ийн нэрэмжит шагналыг Б.Тэлмэн хүртлээ

Хайрлая, Хүндлэе, Инээмсэглэе уриан дор гурван сарын турш явагдсан Universe Best Songs - 2013 наадмын шилдэг 16 оролцогчид 5 дугаар сарын 22, 23-нд Улаанбаатар паласын концертын их танхимд дэлхийн сор болсон бүтээлүүдийг өөр өөрсдийхөөрөө амилуулан шилдгийн шилдгээ шалгаруулах гала концертоо тавилаа.

Авьяаслаг оролцогчдын өвөрмөц хоолой, хэв маягаа шингээсэн гайхамшигт дуулалт тэр үдэш цугласан үзэгчдийг байлдан дагуулж, дуу хуур алга ташилт цалгисан мартагдашгүй үдэш боллоо.

Энэ жилийн наадмын
Гран при шагналын эзнээр – 57 дугаартай Б.Эрдэнэцэцэг
Хоёрдугаар байранд – 133 дугаартай А.Уянга
Гуравдугаар байранд – 394 дугаартай А.Дөлгөөн, 720 дугаартай – Б.Очирбат тус тус шалгарлаа.

Ивээн тэтгэгч Моннис Моторс ХХК-ийн нэрэмжит шагналын эзнээр Б.Тэлмэн тодорч Моннис Группын Ирээдүйн манлайлагч сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх, гарын бэлгээр шагнагдлаа.

Нийт шилдэг оролцогчиддоо цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!  








Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад