Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис Групп Үндэсний мэргэжилтэй, ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна
2013.04.05

Моннис Групп Үндэсний мэргэжилтэй, ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн Мэргэжил үйлдвэрлэл сургалтын төвүүдэд суралцаж байгаа 3600 суралцагсдыг үндэсний тэргүүний 40 үйлдвэрүүдтэй танилцуулах, хөдөлмөр эрхлэхийн ач тусыг мэдрүүлэх, нөгөө талаас шилдэг ажил олгогч байгууллагуудын амжилтын түүх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор танилцах аяллыг зохион байгууллаа.

Моннис Групп нь тэргүүлэгч ажил олгогч байгууллага болохын хувьд энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож компаниа танилцуулах аяллыг 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өглөө Либхерр засвар үйлчилгээний төвд зохион байгууллаа.

Энэхүү аялал нь Моннис Гурпп болон салбар компаниуд, тэдгээрийн үүсэл хөгжил, түүхэн замнал болон ирээдүйн зорилго, хүний нөөцийн бодлого, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй танилцуулга хийснээр эхэлж бүтэн өдрийн турш сэлбэгийн агуулах, ажлын болон сургалтын байруудаар аялж, уул уурхай, барилгын ажилд ашиглагддаг техникүүдтэй танилцан, тэдгээрийн засвар үйлчилгээ хийгдэх процессыг газар дээр нь танилцууллаа.
























Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад