Нүүр >> Медиа >> Мэдээ >> Ниссан засвар үйлчилгээний Амгалан салбар ажиллаж эхэллээ
2013.03.01

Ниссан засвар үйлчилгээний Амгалан салбар ажиллаж эхэллээ

Дэлхийн өнцөг булан бүрт моторын дуу нь хүржигнэж, хүн бүрийн ажил амьдралын үндсэн хэрэглээ болсон хүчит төмөр хүлэг-Ниссаны Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Засвар үйлчилгээний Амгалан салбар ажиллаж эхэллээ.

Моннис Моторсоос хэрэгжүүлж буй дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Ниссан засвар үйлчилгээний 3 дахь төв нээгдэж шинэ ажлын байр бий болж, чанартай найдвартай үйлчилгээ, баталгаат сэлбэг хэрэглэгчиддээ хүргэх юм.

Амгалан салбар нь харилцагч нартаа зориулан 3-р сарын 1-ээс 3-р сарын 15 хүртэл механик болон компьютер оношлогоо үнэгүй хийж нээлтийн урамшуулал зарлаад байна. Бид нарийн мэргэжлийн стандарт засвар үйлчилгээг сүүлийн үеийн технологийг ашиглан таны Ниссан автомашинд хийж гүйцэтгэх болно.

Чанартай, найдвартай үйлчилгээг Моннисоос.

Хаяг: Чулуун овоо, Амгалангийн аюулгүйн тойргийн баруун хойно, Ниссан засвар үйлчилгээний Амгалан салбар
Харилцах утас: 89110710



Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад