Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис - Нөхөрсөг тэмцээний 2012 оны аваргаар Эрдэнэт үйлдвэр тодорлоо
2012.11.26

Моннис - Нөхөрсөг тэмцээний 2012 оны аваргаар Эрдэнэт үйлдвэр тодорлоо

Моннис Группээс 2009 оноос хойш санаачлан, харилцагч компаниудынхаа дунд жил бүр зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээн 2012 Буянт Ухаа спорт ордонд 2012 оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа.

Жил ирэх тусам оролцогч компаниудын тоо болон цар хүрээгээрээ өргөжиж байгаа нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, баг хамт олны найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой энэхүү тэмцээний ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа хэрэг юм.

Энэ удаагийн тэмцээнд 11 компанийн эрэгтэй, эмэгтэй нийт 200 гаруй тамирчид, 400 гаруй хөгжөөн дэмжигчид оролцсон юм.

1 өдрийн турш хамт олноороо спортоор амьсгалж, ширүүн өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд зохион байгуулагдсан уг тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийнхэн аргагүй л спортлог хамт олон болохоо харууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй багуудаас 1 дүгээр байранд Эрдэнэт үйлдвэр, 2 дугаарт Алтайн хүдэр, 3 дугаарт Оюу толгой компанийн баг тамирчид орсон бол эмэгтэй багуудаас 1 дүгээр байранд Эрдэнэт үйлдвэр, 2 дугаарт Лейтон, 3 дугаарт Моннис компанийн баг тамирчид шалгарч шилжин явах цом, мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медалуудын эзэд боллоо.

Тус тэмцээн нь цаашид жил бүр зохион байгуулагдах ба оролцогч компаниудынхаа тоог нэмэн жилээс жилд цар хүрээгээ өргөжүүлэх юм.



































Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад