Мэндчилгээ
Эрхэм зорилго, Уриа
Бүтэц
Түүх
Бидний амжилт
Танилцуулга
Моннис Интернэшнл
Аэро Монголиа
Моннис Моторс
Эрчим Концерн
Моннис Майнинг Eкьюпмент
Моннис Констракшн Eкьюпмент
Моннис Сервис Саппорт
Моннис Пропертиес
Моннис Урбан Девелопмент
Эм Си Пи Эл
Нийгэм
Байгаль орчин
Харилцагчид
Боловсрол
Мэдээ, үйл явдал
Ярилцлага
Сурталчилгаа
Зургийн сан
Видео сан
Файлын сан
Нийгмийн халамж
Сонгон шалгаруулалт
Ажлын анкет
Бид Моннисчууд
Нээлттэй ажлын байр
Олон улсын жишгийн дагуу албан байгууллага, айл өрх галын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар мэдлэг, туршлага болдог гал унтраах тактикын сургуулилтыг Моннис Пропертиес компанийн санаачлагаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Моннис Цамхагийн байранд амжилттай зохион байгууллаа. Энэхүү гал унтраах сургуулилт нь олон оронд явагддаг бөгөөд галын ослын бодит тохиолдлын үед гал унтраагчид болон жирийн иргэд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч туршлага болдгоороо ихээхэн ололттой юм. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн албан хаагчид энэ оны төлөвлөгөөнд орсны дагуу өндөр барилгад гарсан галыг хэрхэн хурдан хугацаанд унтраан, 13 давхарт буй гарч чадахгүй хоригдсон иргэнийг аврах ажиллагааг хурдан шуурхай амжилттай явуулсан юм. Мөн энэхүү арга хэмжээний бас нэгэн зорилго нь ослын онцгой үед барилгын хаагуур гарах, богино хугацаанд өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, утаатай тохиолдолд барилгаас гарч чадахгүй хоригдсон, амьсгаа авч чадахгүй болсон хүмүүст механик шат ашиглаж аврах зэрэг сургалт явагдсан ба энэ удаагийн арга хэмжээгээр тус барилгад ажилладаг 1300 гаруй иргэд энэ талаар мэдлэг, туршлагатай болсон юм. Зөвхөн өндөр барилга гэлтгүй бүх албан байгууллагыг цаашид иймэрхүү гал унтраахын гэнэтийн сургуулилтыг тогтмол хийж хэвшихийг Моннис Пропертиес компанийн хамт олон уриалж байна.
Мэдээ | Маркетингийн хэлтэс