Нүүр >> Медиа >> Мэдээ >> Ирээдүйн Манлайлагч шилдэг 20 оюутан удахгүй тодорно
2012.10.09

Ирээдүйн Манлайлагч шилдэг 20 оюутан удахгүй тодорно

2007 оноос эхлэн Моннис Группын санаачлан хэрэгжүүлсэн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийн 2 дугаар шатны шалгаруулалт явагдаж дууслаа.

Уг тэтгэлэгт хамрагдахаар хүсэлтээ илэрхийлсэн 400 гаруй оюутан материалаа ирүүлснээс хөтөлбөрийн болзлын дагуу сонгон шалгаруулалт хийгдэж, эхний шатанд 60 оюутныг шалгаруулсан билээ

Өчигдөр буюу 10-р сарын 8-нд тэдгээр 60 оюутнаас тэтгэлэгт хамрагдах 20 шилдэг оюутныг тодруулах шалгаруулалтыг зохион байгууллаа.

Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны сурлагын голч дүн 3,5-аас дээш байх нөхцөлтэй байдаг ба энэ удаагийн шалгаруулалтанд оролцсон 60 оюутны материалаас харахад дийлэнх нь голч дүн 3,8-4 ба Монголын тэргүүлэх их дээд сургуулиуд болох МУИС, МУТИС, СЭЗДС, ХААИС зэрэг сургуулиудад суралцагчид байлаа.

Шилдэг оюутнууд “Миний ирээдүйн зорилт” сэдвээр бичсэн эссэгээ тайлбарлаж, тэтгэлэг хүртсэнээр хийж бүтээх төлөвлөгөөгөө хуваалцаж, сонгон шалгаруултад оролцлоо.

Эдгээр шилдэг 60 оюутнаас 2012 оны Ирээдүйн Манлайлагч хөтөлбөрөөс сургалтын 100%-ийн тэтгэлэг хүртэх 20 манлайлагч оюутныг 10 дугаар сарын 19-нд албан ёсоор зарлах ба урилга болон батламжийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна.

Моннис Групп нь эдгээр шилдэг 60 оюутан залуустаа группын компаниудад дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд Моннис группт ажиллах зэрэг боломжуудыг олголоо.

Ирээдүйн Манлайлагч хөтөлбөрт 2007 оноос хойш 100 гаруй оюутныг хамруулан ажлын байраар хангасан явдал нь ажил амьдралын гараагаа эхэлж буй оюутан залуусын хувьд хамгийн том хөрөнгө оруулалт болдог юм.




Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад