Нүүр >> Медиа >> Мэдээ >> Гольфын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ниссан брэндээрээ Моннис групп ивээн тэтгэлээ
2012.08.30

Гольфын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ниссан брэндээрээ Моннис групп ивээн тэтгэлээ

Монголын гольфын холбооноос ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан бөгөөд Моннис Групп нь Ниссан брэндээрээ ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.

Энэ тэмцээний оролцогчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд урлаг, спорт, улс төр гэж ялгалгүйгээр тус тэмцээнд оролцсон явдал байлаа.

Тэртээ XII зуунд Шотландын нэгэн хоньчин хонио хариулж явахдаа уйдаж, хийх зүйлээ олж эс чадаад жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд нөгөөх чулуу туулайн нүх рүү орчихжээ. Түүний энэ тохиолдлоор, санамсаргүй сэдсэн тоглоомонд найз нөхөд, гэр бүлийнхэн нь ч дурлаж, шинэ төрлийн зугаа бүгдэд таалагдах болсноор өнөөгийн дээдсийн тоглоом гэгддэг “гольф” үүссэн гэдэг.

Гольфын аварга шалгаруулах ёс дэх удаагийн тэмцээн Горхи-Тэрэлжийн сав газарт байрлах “Чингис хаан” гольф клубт нээлттэй зохион байгуулсан.












Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад