Нүүр >> Медиа >> Мэдээ >> 10 дахь жилийн Алтан спонсор Моннис Интернэшнл. Дисковер Монголиа-2012 чуулга уулзалт эхэллээ
2012.08.30

10 дахь жилийн Алтан спонсор Моннис Интернэшнл. Дисковер Монголиа-2012 чуулга уулзалт эхэллээ

10 дахь жилтэйгээ золгож буй Монголын Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монгол-2012” чуулга уулзалт өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн чуулга уулзалтанд шинэчлэлийн Засгийн газрын уул уурхай болон хувийн секторт баримтлах бодлогыг танилцуулах боломж гарч буйгаараа ихээхэн онцлогтой хэмээн Зохион байгуулах хорооныхон үзэж байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өмнөх жилүүдийнхээс илүү өргөнөөр оролцож байна. Түүнчлэн Thomson Reuters, Bloomberg, The New York Magazine Newsletter, Australian Financial Review, Le Temps Daily зэрэг дэлхийд нэртэй мэдээллийн агентлагууд чуулганы үйл ажиллагааг сурвалжлан олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн хүрээнийхэнд хүргэх юм байна.

Моннис Интернэшнл ХХК-ийн хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, 10 дахь жилдээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн “Gold sponsor” –оор хамтран ажиллаж байна.

Энэ жилийн чуулга уулзалтанд Моннис Интернэшнл нь Liebherr, Scania, GoodYear, Striker, Kawasaki, Duratray, Nissan, Esco, Allison Transmission зэрэг брэндүүдээрээ оролцож, энэ салбарт нэвтрүүлж буй сүүлийн үеийн шинэ технологи, бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Чуулга уулзалтын зочид, төлөөлөгчид, уул уурхайн салбарынхан та бүхнийг Моннис Интернэшнлийн 7,8-р үзэсгэлэнгийн павилион, гадаа зогсоолд байрлуулсан техник, тоног төхөөрөмжүүд бүхий талбайгаар зочилж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авахыг урьж байна.



































Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад