Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис групп Азийн залуучуудын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж байна
2012.08.21

Моннис групп Азийн залуучуудын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж байна

Азийн залуучуудын аварга шалгаруулах 22 дахь удаагийн Сагсан бөмбөгийн тэмцээн манай улсад энэ өдрүүдэд болж байна. Цар хүрээгээрээ Ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий том тэмцээнд Монгол, Саудын Араб, Сири, Бахрейн, Энэтхэг, Филиппин, Тайвань, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 16 улсын 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож юм байна.

Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн турш үргэлжилнэ. Спортын төв ордон болон Яармаг дахь спорт цогцолборт зэрэг явагдах уг тэмцээн спорт тоглоомын төрлөөр манай улсад зохиогдож анхны том тэмцээн юм. Энэ тэмцээнд эхний гурван байрыг эзэлсэн баг ирэх жил болох сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах ажээ.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулахад Моннис группын хамт олон идэвх санаачлагатай оролцож, Ниссан, Лиебхэрр брэндээрээ ивээн тэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, хамтран зохион байгуулж байна.


























Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад