Нүүр >> Медиа >> Мэдээ >> “Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
2012.04.24

“Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө

Моннис групп, Лиебхэрр, Ниссан брэндийн санхүүжилт, ерөнхий ивээн тэтгэгчтэй, орон даяар анх удаа зохион байгуулагдсан “ Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсын бүх аймаг сум, нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн 300,000 гаруй хүүхэд багачууд хамрагдсан үндэсний хэмжээний энэхүү тэмцээний ялагч нь АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн NBA тэмцээнийг үзэх эрхээр шагнагдлаа. 4 дүгээр сарын 22-нд Буянт ухаа Спорт ордонд 7 хоногийн турш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн тус тэмцээний жинхэнэ мөрөөдлийг багийн эздэд тус тэмцээний санаачлагч Ерөнхий сайд С.Батболд болон тэмцээний зохион байгуулалтанд оролцсон ивээн тэтгэгч байгууллагуудын удирдлагууд оролцож шагналыг гардууллаа.

Энэхүү тэмцээн нь эх оронд маань анх удаа зохион байгуулагдаж байгаа, мөн хүүхэд багачуудын тэмцээн гэдэг утгаараа 5 сарын турш бүх тоглолт тэмцээн цэвэр өрсөлдөөн, эерэг сайхан энерги дунд зохион байгуулагдсан юм.

Тус тэмцээн нь 2 жил тутамд улс орон даяар зохиогдож байхаар болсон байна.
























Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад