Нүүр >> Медиа >> Мэдээ >> Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
2012.03.26

Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Тив дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд энэ сарын 19-25-ныг дуустал тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын рингэнд өрсөлдлөө. Буянт-Ухаа дахь шинэ спорт цогцолборт зохион байгуулагдсан уг тэмцээнд 17 орны 90 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорилоо. Тулаан 10 жинд болж, финалын төлөө тоглолтод Монголын дөрвөн тамирчин үлдсэн.

Тэмцээний алтан медалийн болзлыг 45 кг-ын жинд Т.Болортуул, 64 кг-ын жинд Ж.Уянга нар хангаж, алтан медалийг эх орондоо авч ирсэн бөгөөд ингэснээр ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо.

Тэмцээнийг дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч ирж сонирхсон юм. Багийн дүнгээр Хятад улсын баг таван алтан медалиар тэргүүлсэн бол удаах байрт Энэтхэг гурван алтан медаль, Монгол хоёр алтан медалиар гуравдугаар байрт шалгарлаа. Энэ удаагийн тэмцээн нь Лондоны олимп болон 5 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болох эмэгтэй боксчдын Дэлхийн аваргын өмнөх томоохон сорилго боллоо.

Монголын Олимпийн Боксын спортыг тууштай дэмжиж ирсэн Моннис Групп нь энэ удаагийн тэмцээнд 50 сая төгрөгийг санхүүжилт гарган Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаа.


















Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад