Нүүр >> Компаниуд >> Эм Си Пи Эл

Эм Си Пи Эл

Эм Си Пи Эл ХХК нь улс хоорондын ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэгч зуучлагчийн болон тээврийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан.


Одоогийн байдлаар 260 гаруй ажилтан, GPS-р тоноглогдсон 106 гаруй автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай багууд Улаанбаатар хотын төв оффис, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, Өмнөговь аймгийн Оюутолгой уурхайн сайт, Гашуунсухайт болон Ганцмодын хилийн боомтод тус тус үйл ажиллагаагаа явуулдаг.

Зорилго:
Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүдийг үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг болох үүднээс цогц хэмжээний ложистик үйлчилгээ үзүүлэх.

Зорилт:
  • Ложистик менежментийн дэвшилтэт технологи болон хуримтлуулсан туршлагынхаа хүрээнд Монголдоо тэргүүлэх зэргийн мэргэжлийн ложистик компани болох
  • Стратегийн хамтын ажиллагааны хөгжлийн хүрээнд үйл ажиллагаагаа бүх харилцагч, нэн ялангуяа гадаад харилцагч нарын шалгуурыг бүрэн хангах хэмжээнд өргөжүүлэх
  • Монголын уул уурхай, эрчим хүчний салбарынхантай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах
Тусгай зөвшөөрлүүд:
Манай компани нь 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, 2010оны 12 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газраас “Гаалийн зуучлагч”-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус авсан болно.

Үйлчилгээний төрлүүд:
  • Гадаад, дотоодын агаарын, төмөр замын болон авто замын тээвэрлэлт
  • Агуулахын менежмент
  • Импортын болон экспортын гаалийн зуучлалын үйлчилгээ
  • Том оврын ачаанд зориулсан тусгай тээвэрлэлт
  • Төслийн ачааг хүргэх, яаралтай болон бусад зохицуулах үйлчилгээг хангах
  • Ложистик үйлчилгээний талаар зөвлөмж, зөвлөгөө өгөх
Шагнал, урамшуулал:
  • Авто тээврийн газрын Хүндэт өргөмжлөл – 2010 он
  • Мэргэшсэн санхүүчдийн холбооны Хүндэт өргөмжлөл – 2010 он
  • Шилдэг нийгмийн даатгал төлөгч байгууллага – 2010 он
  • Оюутолгой төслийн Шилдэг агуулахын үйлчилгээ – 2011 он
  • Оюутолгой төслийн Шилдэг үйл ажиллагаатай байгууллага – 2011 он
  • Оюутолгой төслийн хилийн шилдэг үйл ажиллагаатай байгууллага – 2011 он
  • Монгол Улсын 100 шилдэг татвар төлөгч компанийн 51-д багтсан - 2011 он
  • Оюутолгой төслийн Шилдэг ханган нийлүүлэгч байгууллага - 2012 он
  • Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны “Тээврийн салбарын манлай байгууллага”- 2012 он

Компаниуд