Нүүр >> Компаниуд >> Моннис Интернэшнл

Моннис Интернэшнл

Моннис Интернэшнл нь 1998 онд автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Японы Ниссан Мотор компанийн албан ёсны дистрибьюторын эрхийг авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгийн менежмент, агаарын тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, ачаа тээврийн салбарт 15 салбар компани, 1800 орчим ажилтан албан хаагч бүхий Монголын томоохон групп компани болон өргөжлөө.

Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орондоо дэлхийд алдартай олон брэнд бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн, хамгийн өндөр чанар, найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Эдгээрээс дурдвал, автомашины салбарт Nissan, зам, уул уурхайн салбарт Liebherr, Scania, Kawasaki, Bomag, Striker, Cummins, Allison Transmission, Esco, Duratray, Total, Good Year бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ борлуулалтын дараах засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэж байна.

Групп компани өргөжин тэлэхийн хирээр нийгэмдээ, ялангуяа хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэнд, спорт, урлагийн салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр үйл ажиллагаа, нийгмийн сайн сайханд чиглэсэн ажлууд, улсын төсөвт оруулсан хувь нэмрийг үнэлж МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Монголын ТОП-100 ААНийн шалгаруулалтанд сүүлийн 9 жил байр өгсөн шалгарч, 2011 оны Шилдэг 12 ААН-ийн нэгээр, 2012 оны оны Онцлох дотоодын хөрөнгө оруулагч компаниар шалгарсан.

Үндэсний томоохон компанийн хувьд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн төсөвт оруулах хувь хэмжээг өсгөх, ажиллагсдынхаа тоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлан ажиллахын төлөө МОННИС ГРУПП ажиллаж байна.

World class quality

Компаниуд