Нүүр >> Брэнд >> Esco

Esco

ESCO нь байгалийн баялгийн олборлолт, дэд бүтэц, газрын тос болон байгалийн хийн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагдсан машин механизмд шаардагдах өндөр технологийн тусгай тоноглол, инженерийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани юм.

ESCO нь тоноглол, сэлбэгийн дизайныг зохиох, тоноглол сэлбэг болон тоноглол байрлах ажлын механизмыг сайжруулан хөгжүүлэх, үйлдвэрлэх, мөн уул уурхайн болон дэд бүтцийн хөгжилд шаардагдах сэлбэг, тоноглолыг нийлүүлдэг.

ESCO-гийн сэлбэг, тоноглолд газар шорооны ажилд зориулагдсан техник хэрэгслүүд болох механик аргаар суурилуулсан шүдтэй хөрс зөөгч шанаганууд, бутлагч эд ангиуд, дахин боловсруулах алх зэрэг багтдаг.

Газар шорооны ажилд зориулагдсан бүтээгдэхүүнүүд нь бүгд өөрийн патентаар баталгаажсан ба олон нэр төрлийн сэлбэг, тоноглолоос гадна нүүрс олборлолтонд зориулагдсан драглайн шанага зэрэг тоноглолтой ажлын механизмын шинэ дизайныг гаргаж үйлдвэрлэдэг.

ESCO нь дэлхийн 20 гаруй оронд нийт 27 үйлдвэрийн байгууламж, 48 борлуулалт, түгээлтийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Моннис нь одоогоор уул уурхай зам барилгын салбарт өргөн хэрэглэж буй бүх төрлийн экскаватор, дугуйт ачигч, дозер болон бусад тоног төхөөрөмжийн шанага, шанаганы шүд, шанаганы хамгаалалтын эд ангиуд, хутганы ир, хөрс сэндийлэгч соёо, хүнд даацын өөрөө буулгагч авто самосвалын тэвшийг харилцагчиддаа нийлүүлж байна.

Брэнд