Нүүр >> Брэнд >> Duratray

Duratray

Duratray International нь уул уурхайн хүнд даацын автомашинд зориулж өндөр даацын тэвш үйлдвэрлэгч компани юм.

Duratray-н үндсэн бүтээгдэхүүн болох суурилагдмал өндөр даацын тэвш нь төмөр хүрээн дээр тусгай холбоосоор бэхлэгдсэн нимгэн боловч уян хатан хаймран тавцан гадаргуугаас бүтдэг.

Энэхүү тэвшний их бие нь олон жилийн туршид боловсронгуй болсоор ирсэн тул ачаа зөөвөрлөх систем, хүчин чадлын хувьд уламжлалт тэвшнүүдээс онцгой давуу талтай.

Duratray өндөр даацын тэвш нь аливаа нөхцөлд тэсвэртэй, тээвэрлэлтийн үед дуу багатай, жолооч болон ачааны доргилт чичиргээ багатай, жингийн хувьд хөнгөн, удаан хугацаанд хэрэглэгдэхүйц чанартай гэдгээрээ сайн талтай.

Мөн энэхүү өндөр даацын тэвш нь хүнд даацын автомашинуудын стандарт тэвшнээс зөөвөрлөлтийн хүчин чадлаараа илт давуу байдаг.

Duratray-н өндөр даацын тэвшнүүд нь дэлхийн олон орны уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа бөгөөд 30-380 тонн хүртэлх ачааг зөөвөрлөх чадалтай.

Мөн нүүрс, никель, зэс, хөнгөн цагааны хүдэр, алт, алмаз, төмрийн хүдэр зэрэг олон төрлийн ашигт малтмал зөөвөрлөхөд зориулагдсан.

Моннис Интернэшнл компани 2011 оноос эхлэн Duratray-ийн албан ёсны дистрибютерээр ажиллаж байна.

Брэнд