Нүүр >> Брэнд >> Cummins

Cummins

Дэлхийд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээрээ манлайлагч Cummins нь түлшний систем, удирдлага, агаар тохируулга, цахилгаан үүсгүүр, хөдөлгүүр болон бусад холбогдох техник технологиудыг загвар дизайны өндөр гүйцэтгэлтэйгээр үйлдвэрлэдэг.

Cummins нь Liebherr, Terex болон Kawasaki хүнд машин механизмуудын хөдөлгүүрүүдийг ханган нийлүүлдэг.

Энгийн жижиг хөдөлгүүрт механизмаас эхлээд түргэн тусламжийн автомашин,18 дугуйт хүнд даацын ачааны машин, 360 тонны уурхайн аварга экскаватор гээд дэлхий дээрх бараг бүх төрлийн машин механизмуудад Cummins хөдөлгүүр суурилагдсан байдаг.

Мөн Cummins нь дэлхийн 5500 гаруй газарт төвтэй тул борлуулсан хөдөлгүүр бүрт сэлбэг болон бусад засвар үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой.

Cummins-ийн цахилгаан эрчим хүч үүсгүүрүүд нь дизель болон төрөл бүрийн түлшээр ажилладаг ба үзүүлэлтийн хувьд 2.5-аас 2,700 киловаттын хүчтэй, 0.6-аас 30,000 киловольт амперын чадалтай, 40-өөс 3,000 амперын шилжүүлэгтэй байдаг.

Моннис Интернэшнл нь Cummins-ийн цахилгаан үүсгэүүр болон бусад бүтээгдэхүүнийг шууд борлуулах болон лизинг, түрээсийн нөхцлөөр санал болгодог.

Брэнд