Нүүр >> Компаниуд >> Моннис Констракшн Экьюпмент

Моннис Констракшн Экьюпмент

Моннис Констракшн Экьюпмент нь дэлхийд танигдсан зам болон барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Эдгээр тоног төхөөрөмж нь хэмжээ, хүчин чадлаасаа хамаарч уул уурайн орчинд мөн ажиллах бүрэн боломжтой.

Мөн Liebherr брэндийн хөдөлгөөнт краныг албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа ба үүнээс гадна зам, дэд бүтцийн салбарт тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Германы Bomag брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. 

Мөн сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийд алдартай брэндүүд болох хүнд даацын автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Scania, хөдөлгөөнт бутлагч, шигшигч үйлдвэрлэгч Striker, хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray, бүх төрлийн цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins зэрэг компаниудтай хамтран ажиллаж харилцагчдаа өндөр чанарын, нэр хүнд бүхий техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна.

Мөн Монгол Улсад төмөр зам эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан 2013 оноос энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын компаниудыг дэмжин хамтран ажиллаж байна.

Бидний нийлүүлдэг тоног төхөөрөмжүүд нь Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан, аюулгүй байдал, тав тухтай байдлаараа тэргүүлэгч америк, европын өндөр чанартай бүтээгдэхүүнүүд юм.

Баталгаат хугацаа
Бидний нийлүүлж буй техник бүр өөрийн баталгаат хугацаатай байдаг ба баталгаат хугацаанд үйлдвэрийн осол, техникийн эвдрэл гэмтэл учирвал компани өөрийн зардлаар засч сэлбэх үйлчилгээ үзүүлдэг.

Website: www.monnis.com/liebherr

Компаниуд