 |
|
Бид Моннисчууд
Моннис Групп нь шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, хүйс, үзэл бодол, хөрөнгө орлого, үзэл бодлоор нь ялгаварлан хязгаарладаггүй ажил олгогч мөн.
Моннисчуудын баримтлах бодлого
- Ажиллагсдын мэдлэг, ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь компанийн өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл гэдгийг бид ухамсарлана.
- Компаниас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхиүлэн дэмжиж хэвшүүлнэ.
Бидний эрхэмлэн дээдлэх зарчим
- Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч, бүгдэд эрх тэгш, шударгаар хандан, үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг бид бүрдүүлэх үүрэгтэй.
- Цалин хөлсний аргачлал нь шударга, гүйцэтгэл үр дүнд тохирсон, ажлын байр эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр цэмцгэр, аюулгүй ажиллагааг хангасан байх ёстой.
- Ажиллагсад санал гомдлоо чөлөөтэй илэрхийлж байна.
- Мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй уялдсан ажил, албан тушаал эрхлэх, хариуцлагын шатлалд дэвшин хөгжих тэгш эрхээр хангагдана.
- Удирдлага, менежмент зохистой байх ёстой бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа шударга, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байна.
- Ажиллагсад гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцааг үзүүлэх болно.
- Ингэснээр бидний хийж буй ажил нь Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг.
|
Ажлын байр
|
|
|
|