Нүүр >> Ажлын байр >> Таныг ажилд урьж байна

Таныг ажилд урьж байна

Бүтээлч сэтгэлгээтэй, эрч хүчтэй, тогтвор сууршилтай ажиллах залуусыг ажилд урьж байна!

Моннис Групп нь уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмж, автомашины худалдаа, үйлчилгээ, мэдээллийн технологи, барилга угсралт, агаарын тээвэр, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, эрчим хүчний салбаруудад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 15 салбар компанитай.

Эдгээр компаниуд нь бизнесийн зах зээлд өөрийн байр сууриа олж чадсан, тогтвортой үйл ажиллагаагаа явуулан өргөжин тэлсээр байна.

Моннис Групп нь одоогоор 1000 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд групп компаниуд өргөжихийн хирээр нийт ажилчдын тоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна.

Бид шинэ ажилтандаа мэргэжлийнхээ болон хувь хүнийхээ хувьд шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхдөө баяртай байх болно.

Танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус жинхэнэ манлайлагч болон хөгжих, хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг тань үнэлэн дэмжинэ.

Манайд ажилд орсноор Танд дараах боломжуудыг олгох болно:

  • Найрсаг, тусархаг, эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болох;
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж олгох;
  • Ихийг хийж, бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаах;
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал болон дагалдах хангамж;
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх;
  • Дэлхийд нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж, ажлын арвин туршлага хуримтлуулах;
  • Өөрийн хүсэл сонирхлын дагуу Моннис Группын бусад салбар компаниудруу хөрвөн ажиллах боломж олгох;

Нээлттэй ажлын байрууд

Ажлын байр