Нүүр >> Компаниуд >> Аэро Монголия

Аэро Монголия

Аэромонголиа ХХК нь 2003 онд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт үйлдэж эхэлсэн ба одоогоор 130 гаруй ажилтан, албан хаагчидтай, сүүлийн үеийн найдвартай техник технологиор бүрэн тоноглогдсон 1992 онд үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай Фоккер-50 маягийн 3 онгоцтой, олон улсын 2 чиглэлд, орон нутгийн 9 чиглэлд нислэг үйлдэж буй Үндэсний агаарын тээвэрлэгч билээ.


Бид дэлхийд нэр хүндтэй томоохон үйлдвэрлэгчид болох Прат Витнэ сервис, ААР сервис, Фоккер сервис, Ролс рояс, Дооти пропеллерс, Контакт эйр, Кэе, Алтеон бойнг, Хани вэл болон Оксфорд авэйшн академитай хамтран ажиллаж байна.

Аэромонголиа компанийг зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх хүчин чармайлтуудыг Дэлхийн чанарын хорооноос үнэлж 2006 онд Францын Парис хотноо "Алтан од" шагналыг гардуулсан бол энэхүү шагналын дээд шагнал болох “Цагаан алтан од” шагналыг 2008 онд мөн гардуулсан нь компанийн хамт олны төдийгүй Монголын Иргэний Агаарын тээврийн түүхэн дэх томоохон үйл явдал болсон билээ.

Бид Монголын агаарын тээврийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны чанар стандартыг чанд мөрдөн ажиллаж, тав тухтай, найрсаг, шуурхай үйлчилгээтэй өндөр зэрэглэлийн "Шилдэг тээвэрлэгч" байх зорилго тавин ажилладаг.

Манай хамт олон
Аливаа байгууллагын ололт амжилтыг мэргэшсэн чадварлаг боловсон хүчингүйгээр
 төсөөлөхийн аргагүй. 

Аэромонголиа ХХК-ийн нисгэгчид нь Монголын Иргэний Агаарын Тээвэрт олон жил хүчин зүтгэсэн бөгөөд агаарт 8000-23000 цагийн гүйцэтгэлтэй, олон Улсын Иргэний Нисэхийн дүрмийн шаардлагын дагуу битүүмжлэлттэй кабины болон авран хамгаалах, шилжих сургалт, давтан сургалтыг БНСУ, Малайз, Сингапур болон Швед улсын “Oxford Aviation Academy”-д жилд 2 удаа тус тус тогтмол хуваарийн дагуу хамрагддаг.

Инженер техникийн бүрэлдэхүүн нь Голланд улсын Фоккерын засвар үйлчилгээний сургалтын төвд суралцаж онол болон дадлагын хувьд удаа дараа мэргэжлээ дээшлүүлсэн чадварлаг залуу боловсон хүчинтэй билээ.

Манай компанийн хамт олон нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Фоккер-50 маягийн агаарын хөлгийн аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг бөгөөд агаарын хөлгийн засвар үйлчилгээг эрс тэс уур амьсгалд зохицуулан тусгай хөтөлбөрөөр хийдэг.

Fokker-50 агаарын хөлгийн тухай
Fokker-50 онгоц нь хөөрөлт, буултын гүйлтийн урт харьцангуй бага, шороон зурвас дээр ч бууж хөөрөх боломжтой, манай орны нөхцөлд тохирсон, дуу шуугианы нам түвшинтэй, дэлхийд алдартай фирмүүдийн хөдөлгүүр, хөл анги, орчин үеийн нислэгийн бүрэн автомат удирдлага, хяналт навигацийн электрон системүүдээр тоноглогдсон орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн тохилог онгоц юм.

Website: www.aeromongolia.mn

Компаниуд