1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

2011 All New Nissan March-ийн шинэ загварыг танилцууллаа

Ниссан Мотор компаний хамгийн өндөр борлуулалттай загваруудын нэг March автомашиныг 1980 оноос хойш жижиг оврын суудлын автомашины ангилалд багтаан үйлдвэрлэж эхэлсэн.

10 жилийн давтамжтайгаар 4 удаагийн бүрэн шинэчлэл хийгдсэн бөгөөд хийсний хамгийн сүүлийн загвар нь 2011 онд загвар, техник технологийн бүрэн шинэчлэлийг хийж дэлхий нийтэд танилцууллаа.Дэлхий нийтэд саяхан нээлтээ хийсэн 2011 All New Nissan March-ийг Моннис Моторс 7-р сарын 1-ны баасан гарагт Монголын зах зээлд танилцуулсан нь Монголчууд бид дэлхий нийттэй хөл нийлүүлж буйн нэгэн илрэл боллоо.

Автомашин үйлдвэрлэгчид бат бөх, эдэлгээ сайтай, эвдрэл багатай, зардал багатай хэрэглээтэй, байгаль орчинд ээлтэй, ухаалаг технологид суурилсан, өнгө үзэмжийн төгс зохицол, загвар дизайны сонгодог хэлбэртэй, өдөр тутмын энгийн хэрэглээ байх автомашин үйлдвэрлэхийг ямагт эрэлхийлж, зорьж ажилласаар иржээ. Олон жилийн энэхүү цуцалтгүй эрэл хайгуулын дүнд Ниссаны шилдэг инженерүүд Nissan MARCH автомашиныг шинэчлэн зохион бүтээснээ дэлхий нийтэд зарлаж байна.

Суудлын болон Hatchback ангиллуудын давуу шинжийг агуулсан Nissan MARCH нь зай талбай бүхий зорчигчийн бүхээг, ая тухыг хангасан зөөлөн байдал, шаламгай хурд авалт, дизайнлаг хийц, шатахуун бага зарцуулах чанараараа таны итгэлийг хүлээх болно.

Хурдтай явах үед их биеийн тэнцвэрээ хадгалж буй чадвар, автомашины тохиромжтой жин, хэмжээ, зорчигчийн болон тээшний талбайн хэмжээ, сайжруулсан мотор, хурдны хайрцаг болон бусад механизм, тоноглолуудын шинэ технологиуд, техникийн гүйцэтгэл, аюулгүй байдлын үзүүлэлтүүдээрээ өрсөлдөгчдөөсөө илүү болсныг автомашин сонирхогчид тэмдэглэн хэлж байна.

Шинэчлэгдсэн Nissan MARCH таны өмнө бэлэн боллоо. Ухаалаг технологид сууриласан шинэ зууны автохүлэг, шинэ автомашины хамгийн доод үнийг тогтоосон автомашинтайгаа Ниссан төвөөр зочилж, дэлгэрэнгүй танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 9911-0014, 9911-3831, 8811-0493 утсанд холбогдож, аваарай.

Моннис Моторс 2011-07-01