1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-Д LIEBHERR PR764 БУЛЬДОЗЕРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


Эрдэнэс Тавантолгой ХК нь Таван Толгой нүүрсний орд дахь олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавин, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд LIEBHERR PR-764 бульдозерын түлхүүрийг Майнс Ап ХХК-с хүлээн авлаа.

LIEBHERR PR-764 бульдозерын дизель хөдөлгүүр нь уурхайн хүнд нөхцөлд өндөр бүтээмжтэй ажиллахаар загварчлагдсан тул бусад ижил төстэй техниктэй харьцуулахад түлш зарцуулалт 25%-р бага буюу хэмнэлттэй, операторын аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан буюу ажлын талбай, орон зай, тоног төхөөрөмжийг хамгийн тохиромжтой өнцгөөс харах боломж бүхий бүхээгтэй, уурхайчдын талархлыг хүлээсэн техник юм.

PR-764 бульдозер нь гидростатик системийн ачаар хий эргэлт, хүч алдалт, суулт зэрэг доголдол гаргадаггүй тул илүү зардалгүй, хугацаа алдахгүй, бүтээл алдахгүй давуу талтай.

Түлхүүр хүлээлцэх үйл ажиллагааны үеэр, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Салбарын Засвар механикийн хэлтсийн дарга Ч.Мөнхтулга “Цанхийн зүүн уурхайн нүүрс олборлолтод экскаватор болон автосамосвалтай хоршин ажиллахад нэн шаардлагатай байсан PR-764 бульдозерыг хүлээн авч байгаадаа маш их баяртай” гэдгийг онцлон, уурхайчдадаа түлхүүрээ гардуулан өглөө.

Аливаа техникийн цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах хүчин чадал уурхайчдын хувьд хамгийн чухал байдаг. PR-764 бульдозер нь эрс тэс уур амьсгалд буюу -50, +40 хэмийн нөхцөлд ажиллах зориулалттай учраас ажлын бүтээлийг дээд түвшинд барих бүрэн боломжтой юм.

PR 764 бульдозерыг үйлдвэрлэгч ХБНГУ-ын Liebherr компани нь жилд 1000 орчим 12,5-72,8 тонн жинтэй бульдозер үйлдвэрлэн, дэлхийн 100 гаруй улсад нийлүүлдэг бөгөөд дэлхийн дунд оврын бульдозерын зах зээлийн 40%-ийг эзэлдэг тэргүүлэх үйлдвэрлэгч юм.

Энэхүү брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютороор Моннис Интернэшнл ХХК болон түүний охин компани болох Майнс АП ХХК ажилладаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюу Толгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Хишиг Арвин ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Шивээ Овоо ХК, Дарханы ДЦС ТӨХК, ДЦС-3 ТӨХК, Багануур ХК, Энержи Ресурс ХХК, ТИЙС Монголиа ХХК, Бороо Гоулд ХХК, Эс Жи Эс ХХК-тай хамтран ажиллаж ирсэн ба нийт 600 гаруй хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлээд байна.