1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Ниссан Патролд TUNING хийлээ

Ниссан 4х4 Монголиа клуб нь клубын гишүүдийн дунд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг билээ.

Клубын энэхүү идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд клубын гишүүд нэмэгдэх, Ниссан Патрол автомашин эзэмшигчдийн тоо өсөх, гишүүд хоорондын харилцаа бий болох, автомашинаа хүчирхэгжүүлж, гангаруулж унаж эдлэх тал дээр олон ахиц дэвшил гарч байгаагийн нэг нь клубын гишүүн Ариунболд 1993 оны Y60 загварын Патрол автомашиндаа tuning хийсэн явдал юм.

Унаж эдлэгддэггүй байсан автомашинаа “Таны машиныг аваръя” телевизийн шоу хөтөлбөрөөс санаа авч, Монгол хүний ур ухаан, аялагч залуучуудын туршлага, техник сэтгэлгээнд тулгуурлан засч сайжруулсан нь энэхүү автохүлэг юм.

Тэрээр одоо энэхүү автомашинаа өдөр бүр унах дуртай болсон бөгөөд Ниссаны TD42 хөдөлгүүр бүхий Патрол автомашин хэзээ ч хуучирдаггүйг энэхүү tuning-гээрээ нотлон харууллаа.Ингээд автомашинтай танилцацгаая.

1993 онд үйлдвэрлэгдсэн Ү60 загварын TD42 хөдөлгүүртэй стандарт Патрол



Хөдөлгүүр:

- Энгийн TD42 хөдөлгүүрийг 1993 онд үйлдвэрлэгдсэн цагаас хойш ашиглаж байгаа. Засвар болон нэмэлт тоноглол хийгдээгүй. 4.2 литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр TD42 нь бат бөх чанар, хүчирхэг байдлаараа домог болсон хөдөлгүүр билээ.

- Одоогоор 200,000 км зам туулсан.



Харагдах орчин-гадна:

- Хойд талын /багажны/ хэсгийг бүхэлд нь тайрч багажны багтаамжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр 500 кг даац бүхий ачаа ачих задгай тавцан бий болгосон ба ачааг зорчигчийн бүхээгнээс тусгаарлаж, аяллын үеийн тав тухыг хангасан давуу тал боллоо.

- Эрч хүчийг илэрхийлэх зорилгоор тод улбар шар, нарны өнгийг сонгосон.

- Гүнзгий ус, гол туулахад хөдөлгүүрт агаарыг тасралтгүй дамжуулах зорилгоор Австралид үйлдвэрлэсэн Сноркел /агаарын хоолой/, Iron man брэндийн металь хийц бүхий урд хамгаалалт-гупер, 12000 LB-тэй өөрийгөө татагч буюу IronMan брэндийн люботка зэрэг off-road Extreme аяллын гол гол тоноглолуудыг суурилуулав.

- Iron man 6рэндийн 6 инчийн /15 см/ ком өндөрлөгөөгөөр тоноглож, рам, кузов хоёрыг 10 см-ийн өндөрлөгөөгөөр тусад нь салгаж өндөрлөсөн. Ингэснээр тэнхлэг өргөгдөж, саад туулах чадварыг нэмэгдүүлэв.

- 1 нөөц дугуйг нэмэгдүүлж 2 нөөц дугуйтай болсноор алсын замыг саадгүй туулах боломжтой болсон. Нөөц дугуйнуудаа ачааны тавцангийн 2 талд эн тэнцүүхэн байрлуулсан нь автомашны дизайнлаг байдлыг сайжруулж, аялалд явахад үүргэвчээ үүрээд бэлэн болсон мэт улам extreme харагдуулж байна.

- Рам бэхэлгээнд анхаарч, хойд пүршний дээд тавагны бэхэлгээг сайжруулав.

- Аяллын хүнд хэцүү нөхцөл болох гүнзгий ус, голыг туулахад автомашины ус сорохгүй байхыг бодолцож, янданг дээш нь гаргаж байрлуулав.

- Урд хэсэгт бүрэн өөрчлөлт хийв. Автомашины хамрын хэсгийг тайрч хийцийг дахин бэхжүүлж аккумуляторыг автомашины хойд хэсэгт байрлуулснаар автомашины урд хэсэгт ханзралт үүсэх нөхцлийг арилгасан.











Дугуй:
265/75/R15 бүхий стандарт дугуйг нь 280/85/R16 болгон томруулж тавьснаар тэнхлэгийн хэмжээ газраас 5 см дээшилсэн. Simex брэндийн бартаат замын дугуй нь шавар намаг, хад чулуу, бартаат замд төвөггүй зорчино.



Дотор тал:
- Аюулгүйн бэхэлгээг үндсэн тооцоллын дагуу хүчитгэсэн төмөр хийцээр иж бүрнээр бүхээг дотор хийж зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангав. Аюулгүйн бэхэлгээ төмөр хийцийг зориулалтын зөөлөвчөөр бүрсэн нь зорчигчийг илүү аюулгүй болгож байна.

- 5 кг-ийн багтаамжтай галын хор суурилуулав.

- Шинэ загварын Kicker брэндийн 5/1 дуугаралттай аудио систем, Kenwood брэндийн богино долгионы станц, уралдааны зориулалтын STI загварын 4 ширхэг суудлыг sarco брэндийн аюулгүй бүс зэргийг сонгон суурилуулж, илүү тав тух, аюулгүй байдлыг хангалаа.







Энэхүү аяллын зориулалттай шинэчлэгдсэн автомашин нь Монгол орны өргөн уудам нутагт болон байгалийн бүх хүнд нөхцөлд саадгүй аялах боломжтой юм. Сайжруулан тоноглогдсон Ниссан Патролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ниссан 4х4 Монголиа клубтэй холбогдоорой.

Ниссан 4х4 Монголиа