Моннис Констракшн Экьюпмент
Моннис Констракшн Экьюпмент нь дэлхийд танигдсан зам болон барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь хэмжээ, хүчин чадлаасаа хамаарч уул уурхайн орчинд мөн ажиллах бүрэн боломжтой. Мөн Liebherr брэндийн хөдөлгөөнт краныг албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа ба үүнээс гадна зам, дэд бүтцийн салбарт тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Германы Bomag брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийд алдартай брэндүүд болох хөдөлгөөнт бутлагч, шигшигч үйлдвэрлэгч Striker, хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray, бүх төрлийн цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins зэрэг компаниудтай хамтран ажиллаж харилцагчдаа өндөр чанарын, нэр хүнд бүхий техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж байна. Мөн Монгол Улсад төмөр зам эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан 2013 оноос энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын компаниудыг дэмжин хамтран ажиллаж байна. Бидний нийлүүлдэг тоног төхөөрөмжүүд нь Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан, аюулгүй байдал, тав тухтай байдлаараа тэргүүлэгч америк, европын өндөр чанартай бүтээгдэхүүнүүд юм.
Түүнчлэн 2013 оноос ЛИЕБХЕРР үйлдвэрээр стандартчлагдсан техникийн үндсэн эд ангиуд болох хөдөлгүүр, цилиндр, явахын мотор, хүч дамжуулах анги зэргийг бүрэн сэргээн засварлах төвийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.
Зорилго
Зам болон барилга байгууламжийн үйлдвэр компаниудыг үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг болох үүднээс техник тоног төхөөрөмжийг тууштай нийлүүлж ажиллах албан ёсны дистрибьютерээр ажиллах.
Зорилт
- Зам болон барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютер хүрээнд Монголдоо тэргүүлэх зэргийн компани болох
- Стратегийн хамтын ажиллагааны хөгжлийн хүрээнд үйл ажиллагаа бүх харилцагч, нэн ялангуяа гадаад харилцагч нарын шалгуурыг бүрэн хангах хэмжээнд өргөжүүлэх
- Монголын зам болон барилга байгууламжийн салбарынхантай харилцаа холбоогоо өргөжүүлж ажиллах
Баталгаат хугацаа
Бидний нийлүүлж буй техник бүр өөрийн баталгаат хугацаатай байдаг ба баталгаат хугацаанд үйлдвэрийн осол, техникийн эвдрэл гэмтэл учирвал компани өөрийн зардлаар засч сэлбэх үйлчилгээ үзүүлдэг.
Худалдааны нөхцөл
Манай компани хэрэглэгчиддээ худалдааны хамгийн таатай нөхцлийг санал болгож, уян хатан бодлогоор хамтарч ажилладаг. Тухайлбал техникүүдээ шууд худалдах, түрээслэх, түрээсээс худалдааны нөхцөлд шилжих болон өөрийн лизингээр дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэдэг. Энэ нь харилцагчдад санхүүгийн хувьд томоохон дэмжлэг болдог.
Шууд худалдах нөхцөл
Тухайн техникийн үнийн дүнг шууд төлж худалдан авалт хийх нь цаг хугацаанаас хамаарсан нэмэгдэл төлбөр төлөхгүй байх давуу талтай. Техникийн төлбөр төлөгдсний дараа техникийг харилцагчдад шилжүүлж хүлээлгэн өгдөг.
Түрээслэх нөхцөл
Тухайн техникийн үнийн дүнгээс хамаарч сар бүр төлбөр төлөх байдлаар ашиглаж, тодорхой хугацааны дараа буцаан өгөх хэлбэр юм. Энэ нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, тухайн техникийг тогтмол бус хэрэглэдэг байгууллагуудад хамгийн тохиромжтой.
Түрээсээс худалдаанд шилжих нөхцөл
Харилцагч эхлээд тухайн техникийг түрээсэлж байгаад хэсэг хугацааны дараа түүнийгээ худалдан авахаар бол урд нь түрээсэнд төлсөн үнийн дүнгийн тодорхой хувийг хасуулж төлбөр тооцоогоо хийх нөхцөл юм. Энэ нь худалдан авагчдад бизнесийн эхний үеийн санхүүгийн таатай боломжийг олгодог.