1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

М.ГАНЗОРИГ: “Лиебхерр” групп хөгжлийн ирээдүйг нь тооцсон учраас бүтээгдэхүүнээ нийлүүлж байна

Хүнд машин механизмын магнат, үндэстэн дамнасан корпораци, Германы Лиебхэрр группын албан ёсны дистрибьютер “Моннис интернэшнл” ХХК-ийн “Лиебхерр” уул уурхайн хэлтсийн Ерөнхий менежер М.Ганзоригтой ярилцлаа.- “Моннис интернэшнл” нь Монголын зах зээлд байр сууриа баттай тогтоосон худалдааны томоохон групп компаниудын нэг. Уул уурхайн салбарт “Лиебхерр” брэндийн бүтээгдэхүүнээрээ танигдсан байгууллагаа танилцуулж, ярилцлагаа эхлэх үү?

- Юуны өмнө танай сэтгүүлээр дамжуулан “Моннис интернэшнл” компанитай хамтран ажилладаг харилцагчиддаа болон сэтгүүлийн уншигчдад мэнд дэвшүүлье. Манай компани 1998 онд байгуулагдсан. Хэрэглэгчид маань манайхыг “Ниссан” брэндийн автомашиныг Монголд нийлүүлж эхэлсэн гэдгээр нь илүү сайн мэдэх байх аа. Компани маань Германы уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Лиебхерр” брэндийн албан ёсны дистрибьютерээр найм дахь жилдээ ажиллаж байна. Мөн бид замын тоног төхөөрөмжөөрөө хэрэглэгчдэд танигдсан, Германы “BOMAG” брэнд, дизель цахилгаан үүсгүүр, хүнд даацын машин механизмын мотор үйлдвэрлэгч “CUMMINS” брэнд, бүх төрлийн дугуй үйлдвэрлэгч “GOOD YEAR” зэрэг томоохон брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх албан ёсны эрхтэйгээр ажиллаж байна.

- “Лиебхерр”-ийг Германаас гаралтай, үндэстэн дамнасан томоохон групп компани, хүнд машин механизмын үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний 2-т жагсдаг гэдгийг хүн бүр мэдэх байх. Дэлхий хэмжээний компаний дистрибьютер болно гэхэд нэлээд нарийн шалгуурыг тавьдаг байх. Энэ талаар манай уншигчидтай хуваалцана уу?

-“Лиебхерр” брэндийг Монголд албан ёсоор нийлүүлэх эрхийг авснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ группын диллер болохын тулд олон шалгуурыг давах хэрэгтэй болдог. Тухайн компани санхүүгийн хувьд хэр бэхжсэн, боловсон хүчний нөөц сайтай юу, өмчлөлийн хэлбэр гээд олон шалгуур үзүүлэлт бий л дээ. Хамгийн гол шалгуур нь компанийн ирээдүйд хөгжих боломж, нөөц. Манай компани энэ шалгуурт тэнцэж, том группын дистрибьютер, нэрийн хуудас болсоноороо бид, Монгол Улс маань дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа гэж боддог. Монгол бол хөгжиж байгаа улс. Тэр дундаа “Моннис” ирээдүйд хөгжих ихээхэн боломжтой компани. “Лиебхерр”-ийг сонголтоо хийхэд энэ хоёр нөхцөл нөлөөлсөн гэж боддог. Одоогоор манай компани эх орныхоо зах зээлд “Лиебхерр”-ийн нийт 300 гаруй техникийг нийлүүлээд байна.

- Дэлхийн брэндийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэгчид худалдаж авах сонирхолтой байдаг. Тэгвэл Лиебхеррийн техник, машин механизмын онцлог шинж, давуу талын тухай сонирхуулбал?

- Ер нь монголчууд Германы автомашинуудыг чанар сайтай гэдгээр нь сайн мэддэг шүү дээ. Тэр дундаа “Лиебхерр”-ийн техникүүд нь ажлын бүтээмжийн хувьд маш өндөр үзүүлэлттэй, түлш зарцуулалт бага шаарддаг, ашиглалтын зардал хэмнэлттэй, эдийн засгийн талаасаа ч өндөр ач холбогдолтой. Үүн дээр ажлын тав тухтай нөхцөлөөр бүрэн хангагдсан байдаг. Ялангуяа Монгол шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллах бүрэн боломжтой текникүүдийг зөвхөн “Лиебхерр” үйлдвэрлэдэг юм.

- “Лиебхерр” групп дэлхийн зах зээл дээр хэрхэн ажилладаг вэ? Тус группын үйл ажиллагааны цар хүрээний талаар ярина уу?

- Эхлээд “Лиебхерр” групп байгуулагдсан түүхээс ярья. 1949 онд Ханс Лиебхерр гэдэг хүн энэ компанийг байгуулсан юм. Дэлхийн II дайны дараа Германд их бүтээн байгуулалт өрнөх үед кран нэлээд дутагдалтай байсан гэдэг. Тиймдээ ч “Лиебхерр” компанийн хамгийн анхны бүтээл нь маш авсаархан, хөдөлгөөнт байшинт кран байж. Түүнээс хойш “Лиебхерр” дэлхийн 100 гаруй улсад өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг, 32 мянга гаруй ажиллагсадтай том групп болж өргөжлөө.

- “Лиебхерр” уул уурхайн тоног төхөөрөмжүүдээс гадна өөр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?

- Мэдээж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, Францын 500 хүний суудалтай “Айрбус 380” онгоцны дугуйны буюу буултын эд ангиудын хэсгийг үйлдвэрлэсэн. Мөн “Лиебхерр” групп хөргүүрийн системүүдийг маш сайн хийдэг. Америкийн зах зээлийн бараг 80 хувийг “Лиебхерр”-ийн хөлдөөгчүүд эзэлж байна. Хятадын электроникийн хамгийн том үйлдвэр “Хайер Электроникс”-тай хамтарч хөргөгч болон хөлдөөх төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байсан. “Хайер Электроникс” нь одоо энэ бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Энэ мэтчлэн “Лиебхерр”-ийн үйл ажиллагааны хүрээ уул уурхайгаас хальж, зам, барилга байгууламжийн чиглэлээр ажиллаж байгаа. “Лиебхерр”-ийн бас нэг онцлог нь зуурмагийн машинуудыг зөвхөн өөрийн хүчээр л бүтээдэг. Энэ нь группийг байнга шинэ зүйлийг эрэлхийлж байдгийг харуулж буй хэрэг. Сүүлийн үед “Лиебхерр” аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа түлхүү явуулж байгаа. Европын гурван улсад зургаан томоохон зочид буудлуудтай. “Лиебхерр”-ийн 2009 оны цэвэр борлуулалт нь 6,9 тэрбум еврод хүрсэн гэдэг.

- “Моннис интернэшнл” компаний “Лиебхерр” хэлтэс Монголын өнөөгийн нөхцөлд тохируулж түнш байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажилладаг вэ?

- “Лиебхерр” группын Монгол дахь үйл ажиллагаа нь “Моннис интернэшнл”-тэй яах аргагүй холбогдоно л доо. Яагаад гэвэл “Лиебхерр” нь олон улстай өөрийн шууд хөрөнгө оруулалтаараа хамтарч ажилладаг онцлогтой. Дэлхийд “Лиебхерр”-ийн хоёр диллер байдгийн нэг нь Монгол, нөгөө нь Аргентин. Харин бусад улстай бол шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг юм. “Лиебхерр” брэндийн техникүүд нь ихэвчлэн уул уурхай, зам барилгын ажилд зориулагддаг. Монголын уул уурхай, зам барилгын салбарт ажиллаж буй байгууллагууд одооноос л идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Энэ үүднээс бид гадаадын болон дотоодын компаниудтай уян хатан байдлаар хамтарч ажиллахыг эрмэлздэг. Тодруулж хэлбэл брэнд техникүүдээ борлуулах, түрээслэх болон өөрсдийн лизингээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэдэг. Түрээсээс худалдааны нөхцөлд шилжих гэсэн үйлчилгээ бас бий. Энэ нь зах зээлд дөнгөж хөлөө олж байгаа харилцагчдад томоохон хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг болдог юм. “Лиебхерр” брэндийг Монголд таниулахад бид нэлээд хүчин чармайлт гаргасан гэж боддог. Манай компанийн ажилчид тоног төхөөрөмжүүдээ баталгаат хугацаанд нь засаж сэлбэх зорилготой ажилладаг. Энэ үүднээс засварын багуудаа тогтмол ажиллуулдаг юм. Жишээ нь, нэг уурхай дээр гэхэд засвар, үйлчилгээний багт 30-40 хүн байдаг. Мөн өөрийн бүтээгдэхүүний 100 хувийн батлагаат үйл ажиллагааг хангахын тулд тухайн уурхай дээр сэлбэгүүдээ нөөцлөх, түүнтэйгээ холбож тос болон тослох материал нийлүүлэх зэргээр худалдааны дараах үйлчилгээнүүдийг идэвхтэй үзүүлж байгаа. Саяхнаас бид Оюутолгой уурхайд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн.

- Оюутолгой уурхайд голдуу ямар бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

- “Лиебхерр”-ийн хувьд гол нийлүүлдэг бүтээгдэхүүн нь эксковатор, дозер, ачигч гэх мэт техникүүд байгаа. Түүнээс гадна “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрт “Лиебхерр”-ийн цахилгаан мотортой гурван эксковатор ажиллаж байна. Мөн томоохон цахилгаан станцууд нүүрс түрэх ажилдаа “Лиебхерр”-ийн дозеруудыг ашигладаг.

- Түрүүн та “Лиебхерр” брэндийн Монгол дахь сэлбэгийн нөөцийн талаар ярьсан. Одоогоор сэлбэгийн хэдий хэмжээний нөөц байна вэ. Сэлбэгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?

- “Лиебхерр” бүтээгдэхүүний нэг найдвартай тал нь сэлбэгийн нөөц. Одоогоор долоон сая орчим долларын үнэ бүхий сэлбэг хэрэгслүүд манай компаний нөөцөнд байна. Бид уул уурхайн техник, тоног төхөөрөмжид хамаарах сэлбэгүүдээ голдуу Европоос татаж оруулдаг. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой. Тухайн техник зогсолтод орох юм бол компани өөрөө бас алдагдалд орох эрсдэлтэй. Тиймээс компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай байлгах зорилгоор Монголд сэлбэгүүдээ сайтар нөөцлөх шаардлага гардаг. Ирэх жилээс бид сэлбэгийн нөөцөө нэмэгдүүлнэ. Уул уурхай салбар өргөжихийн хэрээр “Лиебхерр”-ийн эксковаторуудын тоо ч нэмэгдэж байна. Сэлбэгийн нөөцөө үүнтэй уялдуулж нэмэх ёстой. Монголын уул уурхайн ажил улирлын чанартай байдаг шүү дээ. Гэв гэнэтхэн л “надад техник сэлбэг хэрэгтэй байна” гээд ирэхэд өнөөх нь манайд байхгүй бол хэрэглэгч өөр газрыг сонгохоос аргагүй болно. Тийм болохоор уул уурхайн ажил ид өрнөдөг цаг улиралд түрээсийн техник юм уу, худалдаалах техникийн тоо хязгаартай байдаг болохоор сэлбэгийн нөөц сайтай байх хэрэгтэй.

- “Лиебхерр” засвар үйлчилгээний төвүүдээ “Бороо гоулд”, “Саус гоби сэндс” “Оюутолгой” зэрэг томоохон уурхайд байршуулсан гэж байсан. Үүнийг “Моннис интернэшнл”-ийн үйлчилгээ хэрэглэгчдэд илүү ойртсон алхам гэж үзэж болно биз дээ?

- Сайт дээр буюу уурхай дээр механикууд байрлуулдаг тухайд гэвэл хэрэглэгчдэдээ илүү ойртож ажиллах, тэдэнд засвар шуурхай, батлагаатай үзүүлэх, хэрэгцээтэй бүхий л хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүнд, уурхайн тоноглогдсон үйлчилгээний пикап машин, цахилгаан үүсгэвэр, гагнуурын тоног төхөөрөмж, насос, шөнийн гэрэлтүүлэгээс авахуулаад Америкийн брэнд бүтээгдэхүүнээр олон жил шалгарсан ANSUL буюу галын хор, багаж зэрэг хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд багтаж байгаа. Техникийн үйл ажиллагаанаас цаашдын борлуулах, олборлох зэрэг ажил шууд шалтгаалж байдаг. Тийм учраас манай компани техникийн аюулгүй байдалд маш их анхаарч байгаа. Манай компани уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдээ хэрэгцээтэй газарт нь нийлүүлж, үйл ажиллагаагаа сайн явуулахын тулд боловсон хүчнээр хангаж, уурхай дээр ажиллаж байгаа хүмүүсийг зохих мэргэжлийн сургалтуудад хамруулж байгаа. Уурхайнуудад эхний ээлжинд манайх операторуудаа ажиллуулж байна. Яваандаа операторууд маань уурхайн ажилчдад мэдлэг, туршлагаа шилжүүлэх байдлаар ажиллана.

- “Лиебхерр” хэлтсийн Монголд амжилттай хэрэгжүүлж буй томоохон төслүүдээс та онцолж дурдвал?

- Манай компани анхны захиалгаа авч, бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлснээс хойш найман жил өнгөрч байна. Тухайн үед зөвхөн монгол компаниудтай хамтарч ажиллаж байсан бол одоо гадаадын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Анхны монгол харилцагч маань “Эрдэнэт” компани байв. Анхны дозерыг энэ компанид нийлүүлж байлаа. Тэр үед Германы техникийг ажиллуулахад туршлага дутах, хүчин чадлыг нь сайн мэдэхгүй байх зэрэг бэрхшээл гардаг байсан. Тэгвэл одоо монгол мэргэжилтнүүд Германы техникүүд, тэр дундаа “Лиебхерр” брэндийн чанарыг маш сайн мэддэг боллоо. Манай компани 2004 оноос хойш “Бороо гоулд” компанитай харилцаж байна. Бороогийн уурхайд нийлүүлж байгаа техникийн тоо жилээс жилд нэмэгдсээр одоо 34-д хүрсэн. Оюутолгой төсөл дээр хамтарч ажиллаж эхэлсэн дотоодын компаниудын нэг нь мөн л манайх. 2004 онд энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж, Монголдоо анхны гэгдэх хөдөлгөөнт дугуйт автокраныг Оюутолгойд нийлүүлсэн. Одоогоор Оюутолгойд 30 гаруй техникийг нийлүүлээд байна. Энэ бол Монголын томоохон уурхайнуудыг Либхэррийн техникүүдийн чанарыг мэдэрч, худалдан авах сонирхол байгаагийн тод илрэл. Австралийн дотоодын “номер нэг” гэрээгээр гүйцэтгэгч, уул уурхай, дэд бүтцийн компани “Лэйтон”-той бид хамтран ажилладаг. “Лэйтон” одоо “Энержи Ресурс”-ийн Ухаа худаг уурхайд гэрээгээр олборлолт явуулж байна. Уул уурхайн зах зээлд Азид хамгийн томд тооцогдох 33 м3 шанаганы багтаамжтай, уул уурхайд зориулагдсан “Лиебхерр” брэндийн “R996” эксковаторыг нийлүүлж байна. “ТЭЦ-4”, “ТЭЦ-3”-ын нүүрс дамжуулах цехүүдэд манай “Лиебхерр”-ийн “PR732” болон “PR734” нүүрсний тоноглолтой бульдозерууд ажиллаж байгаа. “ТЭЦ-4” дулааны цахилгаан станцын хувьд 2002 оноос “Моннис интернэшнл”-тэй хамтарч ажиллаж байна. 2003 оноос тус станцын түлш дамжуулах цех дээр манай дөрвөн техник 24 цагийн турш, тасралтгүй ажиллаж, Улаанбаатар хотын хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай хангаж байгааг дурьдахад таатай байна. Эдгээр техникүүд зохих норм стандартын дагуу сайн ажиллаж байгаа нь бидний бас нэг бахархал. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Саус гоби сэндс” компанийн Овоот толгой нүүрсний уурхай, “Энержи Ресурс” компанийн Ухаа Худаг нүүрсний уурхай зэрэгт “Лиебхерр”-ийн брэндүүдийг хэрэглэж байна. Монголдоо хамгийн томд тооцогдох, 33 куб.метрийн шанагатай, “Liebherr-996” эксковатор тэнд ажиллаж байгаа. Францаас ирсэн мэргэжилтнүүд тэнд “Лиебхерр”-тэй хамтран эксковаторын бэлэн байдлыг хангах тал дээр ажиллаж байна.

- Худалдааны техникийн баталгаат хугацаа гэдгийг тодруулахгүй юу?

-Техник бүр өөрийн батлагаат хугацаатай байдаг. Хамгийн урт батлагаат хугацаатай нь уурхайн том эксковаторууд байна. Эксковаторуудын хэрэглэх стандарт нь нэг жилийн хугацаатай байдаг ч үүнийг сунгах боломжтой. Батлагаат хугацааны явцад үйлдвэрийн осол, техникийн эвдрэл гэмтэл гарвал бид өөрсдөө засч сэлбэх зэргээр үйлчилгээ үзүүлдэг. Уурхайн ажил 24 цагийн турш, тасралтгүй үргэлжилдэг тул батлагаат хугацаа гэдэг маш чухал зүйл. Худалдааны үйлчилгээнээс гадна бид түрээсийн техникүүдэд үйлчилгээг бас үзүүлдэг. Тухайн түрээсийн хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал манай компанийн өөрийн зардлаар засч өгнө. Жишээ нь, эксковатор, дозерийн тос маслийг 250 цаг тутамд тогтмол сольдог. Мөн түрээсийн техник юм уу, худалдсан техникүүд дээр эхний ээлжинд оператороор хангаж байгаа. Худалдсан техникийн хувьд ч гэсэн эхний хэдэн сар манай операторууд тухайн компанийн операторуудыг сургаж, “Лиебхерр”-ийн техникүүдийг зөв эзэмшихэд нь хэвшүүлж сургадаг.

- Танайх хэрэглэгчддээ бас лизингийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээг ямар нөхцөлөөр үзүүлж байна вэ?

- Лизингийн тухайд бид Монголын үндэсний уул уурхай болон барилга зам гүүрийн компаниудад өөрийн эх үүсвэрээр урьдчилгаа төлбөр болон харьцангуй бага хүүтэй, хугацаа урт зэрэг хөнгөлөлтөөр техникүүдээ борлуулж байгаа.

- Моннис Группын “Лиебхерр” хэлтэс хэдэн ажилтантай вэ?

- Моннис Групп нийтдээ 900 гаруй ажиллагсадтай. Үүний дотор “Лиебхерр” хэлтсийн хувьд 180 гаруй ажилчин байдаг. Уул уурхайн ажил улирлын чанартай байдаг болохоор хамгийн дээд тал 600 гаруй хүн ажиллах тохиолдол гарна. Голдуу операторууд л нэмэгдэж ажилладаг даа.

- Танай компани боловсон хүчнийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр хэр анхаардаг вэ?

- Ажилчдаа мэргэшүүлэх тал дээр бид нэлээд анхаарч байгаа. Жишээ нь, мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс их байдгийг харгалзан анхны шатны сургалтыг өөрийн үйлчилгээний төвдөө зохион байгуулдаг. Сургалтад хамрагдсан хүмүүсийнхээ мэдлэг чадварыг шат ахиулах байдлаар дахин сургах зэргээр ажиллаж байна. Тэднийг Франц, Герман улсад, өөрөөр хэлбэл “Лиебхерр”-ийн үйлдвэрт хагас жилээс нэг жилийн хугацаатай дадлагажуулж сургадаг. Ингэж сурсан, бэлтгэгдсэн ажилтнууд багтаа таваас арван хүний давтан сургадаг. Гэхдээ бид аль болох хүмүүсээ мэргэжилтэй болгоё, ур чадварыг нь олон улсын жишигт хүргэе гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажилладаг. Манай компани жил болгон дотоодын их дээд сургуулиуд болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс дадлагажсан, сурлага сайтай төгсөгчдийг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулдаг юм. Уул уурхайн зах зээл өрсөлдөөнтэй учраас боловсон хүчийн дутагдал их гардаг. Ер нь уул уурхайн техникийн засварчнууд илүү эрэлт хэрэгцээтэй байдаг. Цахилгааны чиглэлийн засварчнуудыг олноор нь бэлдмээр санагддаг. Жишээ нь, эксковатор гэхэд хөгжсөөр байгаад хагас электронжсон боллоо. Үүнтэй уялдуулаад электроникийн чиглэлийн мэргэжилтнүүд бэлдэх хэрэгтэй байна. Одоогоор манай компани дотоод нөөц бололцоогоо ашиглаад, электроникийн чиглэлээр бэлтгэгдсэн гадны мэргэжилтнүүд урьж сургалт хийлгэж байна. “Лиебхерр” өөрөө Германд краны үйлдвэртэй. Энэ үйлдвэртээ механик, операторууд сургадаг. Учир нь, Монголд бидний хэрэглэж байгаа кран нь 100 болон 250 тонны жинтэй. Үүнийг туршлагатай мэргэжилтнүүд л жолоодно шүү дээ. Индонезид ч юм уу, яг “Лиебхерр”-ийн өөрийнх нь үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь хүмүүсээ дадлагажуулж байгаа. Бид дотооддоо аль болох олон хүнийг сургаж бэлдэхийн тулд гадаадаас мэргэжилтэн багш нарыг урьж ажилуулдаг юм. Монголд одоо “Лиебхерр”-ийн таван мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд тэд голдуу томоохон уурхайнууд дээр эксковаторынхоо бэлэн байдлыг хангах тал дээр анхаарч ажилладаг. “Моннис интернэшнл” компани нь “Лиебхеррээс гадна өөр бусад компаниудын диллер хийдэг. “Терекс” брэндийн хувьд хэлэхэд Хятадын мэргэжилтнүүд тухайн уурхайнуудад ажиллаж байна. Манай засвар үйлчилгээний төвүүдийг Австрали хүн удирддаг.

- “Лиебхерр”-ийн уул уурхайн хүнд, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг Монголын хэрэглэгчид идэвхитэй захиалдаг. Цаашид захиалагч, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэх тал дээр Моннис Интернэшнл компани хэрхэн ажиллах вэ?

- Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд засвар үйлчилгээний суурь баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засвар үйлчилгээний төвүүдээ шинэчилж байгаа. Томоохон техникүүдийг засдаг болох, уул уурхайн ажил идэвхтэй явагддаг Өмнөговь аймагт засвар, үйлчилгээний салбараа нээж ажиллуулах зорилготой ажиллаж байна. Энэ нь биднийг харилцагч нартайгаа ойр дотно байх, “Лиебхерр” брэндийнхээ давуу тал, онцлогийг таниулахад чухал нөлөөтэй юм. Цаг хугацааг аль болох хожих үүднээс засвар үйлчилгээний том баазтай болъё, Монгол дахь сэлбэг нөөцөө бэхжүүлъе гэж зорьж ажиллаж байна.

- “Лиебхерр” Группийн итгэлт түнш Моннис Интернэшнл компанийг нийгмийн хариуцлага сайтай гэж хүмүүс ярьдаг. Энэ чиглэлээр олон нийтэд хандсан нэлээд олон ажлыг хийж гүйцэтгэсэн. МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг “ТОП-100” аж ахуй нэгжид жил бүр тогтмол шалгарч байсан?

- Тийм ээ, манай компани Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжээр жил бүр шалгарч байсан. Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний томоохон байгууллагуудын нэг болсондоо баяртай байдаг. “ТОП-100”-аас гадна манай байгууллага өнгөрсөн жил “Тэргүүний уул уурхайн техник импортлогч компани”-иар тодорсон. Учир нь, манай нийлүүлж байгаа техникийн тоо болон хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Түүнээс гадна “Лиебхерр” болон өөр брэндээс жил болгон онцгой диллерээр байнга ажилладаг гэсэн үүднээс өргөмжлөлүүд авч байгаа. “Лиебхерр” гэхээсээ “Моннис интернэшнл” компанийн хувьд шагнал ч нэлээд олон хүртсэн. Нийгэмд хүлээж байгаа хариуцлагаараа манай компани “Найдвартай татвар төлөгч” шагнал авсан. Ер нь “Нийгмийн хариуцлага”-ын чиглэлээр бид олон үйл ажиллагаа явуулж байгаа. Жишээ нь, хамгийн сүүлд гэхэд, эмэгтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дахь цувралын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон. Австралийн Монгол дахь Хүүхдийг ивээх сан гэж байдаг. Эднийх хүүхдүүддээ зориулж орон сууц баръя гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Бид үүнд зориулж тодорхой хэмжээний хандив өргөсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохиогддог өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд ач холбогдол өгч жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог “Моннис Интернэшнл” компани “Nissan” брэндээрээ, “МоннисКом” компани “Intel” брэндээрээ энэ удаад түрүү жилийн аварга баг болсон Төмөр замын 20-р сургуулийн 4 насны ангиллын нийт 60 хүүхдийн 2 ээлжийн хувцас, бөмбөг гэх мэт хөлбөмбөгийн бүрэн хэрэглэлээр ивээн тэтгэж оролцлоо. Энэ мэтээр дурьдаад байвал манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон сайхан үйл ажиллагааг дэмжиж байгаа. Ер нь жил болгон нийгэмд хэрэгтэй гэсэн төслүүдэд тус дэмээ үзүүлэхийг хичээдэг. “Ниссан тур” гэдэг аялал бий. Энэ бол “Ниссан” брэндийн автомашиныг сурталчлахаас гадна Монголынхоо байгаль орчинг хамгаалах, энэ чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг арга хэмжээ. Энэ жил Хөвсгөл нуурыг анх удаа автомашинаар тойрсон. “Үндэсний телевиз”-ийн “Гараг” студтэй хамтран байгаль орчноо сурталчилсан нэвтрүүлгийг зохиож байгаа.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа.