1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Инженер зөвлөж байна

Автомашины найдвартай ажиллагааг хангах, хэвийн бус элэгдэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Ниссан хүлэгтээ хэрхэн анхаарал, халамж тавих, өвөлд хэрхэн бэлтгэх талаар Ниссан инженер зөвлөж байна.







Хөдөлгүүрийн тосолгооны систем.
Хөдөлгүүрт энгийн тос /минерал/ хэрэглэж байгаа бол 5000км, синтетик тос хэрэглэж байгаа бол 6000 км тутамд тос, тосны шүүрийг шинээр солих шаардлагатай. Манай орны нөхцөл нь эрс тэс, зундаа +40, өвөлдөө -40 хэм хүрдэг тул тосолгооны системийн ажиллагааг хэвийн байлгах үүднээс тосны физик чанарт ач холбогдол өгч, стандартын шаардлага хангасан тос хэрэглэхийг зөвлөж байна.

Хөргөлтийн систем.
Хөргөлтийн шингэн нь -40 хэмд шингэн төлвөө алдахгүй байх шаардлагатай ба баталгаатай газраас худалдан авч мэргэжлийн сервисээр солиулах хэрэгтэй. Хэрэв та одоо хэрэглэж буй хөргөлтийн шингэний царцалтын температураа шалгуулахыг хүсвэл Ниссан төвд ирж шалгуулаарай.

Тэжээлийн систем.
Ашиглалтын явцад шатахууны саванд ямар нэг механик хольц, ус орсон байж болох магадлалтай тул шатахууны шүүр, тунгаагуурыг шалгуулж, шаардлагатай бол солих хэрэгтэй. Дизель хөдөлгүүрийн хувьд хөөх помп, шүүр тунгаагуурыг шалгуулж, өвлийн түлшээ хэрэглээрэй. Асалт төвөгтэй байвал түлшний аппаратур, форсунк, цацах өнцгийг шалгуулж, тохируулах хэрэгтэй.


Хүч дамжуулах анги, хурдын хайрцаг.
Хурдны хайрцаг, редукторын тосыг шалгуулаарай. Хэрэв ус орсон тохиолдолд тослох чанарыг бууруулж элэгдлийг түргэсгэх, зуурч хөлдөх зэрэг асуудал үүснэ. Хэрэв хүчилбэл авцуулах холбоо ч эвдрэх талтай. Иймээс заавал оношлогоо хийлгэн шалгуулах хэрэгтэй.


Автомашиныг асаах, хөдөлгөөнд бэлтгэх

Бензин хөдөлгүүр. Асаалтын компьютер нь ерөнхийдөө хөдөлгүүрт орох агаар, хөргөлтийн шингэний температураас хамааруулан агаар түлшний холимог бэлдэх, оновчтой агшинд очлох процессыг удирдах үндсэн үүрэгтэй. Хөдөлгүүр болон орох агаарын температур бага байгаа үед баян холимог ноцоох сайн очлуур хэрэгтэй болно. Очлуур дутуу ажилласнаас цилиндр дотор шатахуун хуримтлагдаж, улмаар очлуурыг норгож тэсрэлт явагдахгүй баяжилт үүсгэнэ. Түүнчлэн энгийн ашиглалтын үед шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Очлуурыг 10000-20000 км тутамд шинээр солих шаардлагатай.

Дизель хөдөлгүүр.
 Үүний тухайд халаагчууд горимын дагуу гүйцэд ажиллаж байгаа эсэхийг шалгуулж шигд ажиллагааг хангуулах хэрэгтэй. Стартерын ажиллагаа, аккумуляторын цэнэглэгдэх чадвар өвлийн асаалтанд чухал.


Тоормозны систем.
Тоормоз, жолооны механизм нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд учраас онцгой анхааран авч үзэх шаардлагатай. Накладны элэгдэл өвөл арай бага явагддаг гэж үздэг ч заавал шалгах хэрэгтэй.


Тэнхлэг тохиргоо.
Тэнхлэг тохиргоо хийлгэх нь шарвалт үүсгэхгүй тогтвортой жолоодлого хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.


Гадна болон дотор гэрэлтүүлэх хэрэгсэл.
Хүйтний улиралд өдөр богиносч, гадна гэрлүүд асаах, дотор халаагуур ажиллуулах гэх мэт цахилгаан хэрэглээ ихэсдэг. Тиймээс динам, динамны ременийг шалгавал илүүдэхгүй. Мөн гаднах гэрлүүдийг шалгаж, тохиргоог хийлгээрэй.

Аккумулятор.
Өвлийн улиралд онцгой анхаарах шаардлагатай эд ангиудын нэг. Хүйтэн хөдөлгүүр асаах, байнгын гэрэлтүүлэг ашиглах, бүхээгийн халаагуурыг удаан хугацаагаар тасралтгүй ажиллуулах зэргээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг.


Кондейшн ба халаагуур.
Бүхээгийг хүссэнээрээ халааж, хөргөж, агаарын солилцоо явуулан, тохь тухтай зорчихын тулд системийн ажиллагааг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол үйлчилгээ засварыг хийлгээрэй. Ялангуяа салоны шүүрийг солих, хөргөлтийн системийн дүүргэлтийг шалгуулах, хөргөлтийн системийн хийг бүрэн гаргах зэрэг ажлууд заавал хийгдсэн байх ёстой.


Дугуй
. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хальтиргаа, гулгаанаас болгоомжлох үүднээс барьцалдах чадвар бүхий хээтэй өвлийн дугуйг ашиглахыг зөвлөж байна. Ингэснээр таныг болзолгүй эрсдлээс хамгаалах болно.

Ниссаны инженерийн зөвлөсний дагуу та автомашинаа өөрийн биеэр үзэж шалгахаас гадна Ниссан төвөөр зочилж, инженерээс өөрийн автомашиндаа тохирсон бусад дотно зөвлөгөөг авч болно. Хүйтэн жавартай өдөр Ниссан инженерүүд таныг халуун дотноор хүлээн авч, сэтгэлд тань хүртэл үйлчлэх болно.

Ниссан төв, Нарны зам-13, Сүхбаатар дүүрэг-2, Улаанбаатар-14251

Утас: 8811-0710, 8811-0720, 8811-0780, 318283