1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Бүтээн байгуулалт, амжилтын жил- 2011 он

MONNIS Group "HIGHLIGTHS-2011"Спортыг хөгжүүлэх зорилгоор:

• Монголын сагсан бөмбөгийн холбооны 16 дахь премьер дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, хамтран зохион байгууллаа.

• Монголын олимпийн боксын холбооны 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр;

• Ширээний теннисний 45-дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр;

• Анх удаа орон даяар зохион байгуулагдаж буй “Монгол мөрөөдлийн баг” хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр;

• Жил бүр төмөр замын 20-р сургуулийн баг тамирчдыг Дуулиан 2020 тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж;

• Уул уурхайн харилцагч компаниудынхаа дунд уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээн 2011-ийг тус тус амжилттай зохион байгууллаа

Хүүхэд багачуудын боловсрол, эрүүл орчныг бий болгох зорилгоор:


• Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн бяцхан хүүхдүүдэд 120 ширхэг чанартай дулаан гудас, матрасуудыг хүлээлгэн өглөө.

• Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуульд дэвшилтэт технологид суурилагдсан 40 инчийн 10 ширхэг LCD зурагтыг хандивлалаа.

• Жил бүр шилдэг оюутнуудад олгодог Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөртөө энэ жил 20 оюутныг шалгарууллаа

• Ниссан Мотор компаниас явуулдаг “Хүүхдийн зурагт үлгэрийн номны 24-р Гран при уралдаан”-аас тэргүүн шагнал хүртсэн “Хавар болохоор нээгээрэй” үлгэрийн номыг хүүхдийн номын сан, сургалт хүмүүжлийн байгууллагуудад бэлэглэлээ.

Ниссаны томоохон маркетингийн ажлууд:

• Ниссан Патролын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол дахь Ниссан Монголиа 4х4 клуб албан ёсоор байгуулагдлаа.

• Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Мишээл групп хамтран жил бүр зохион байгуулдаг АВТО ЭКСПО арга хэмжээнд Ниссан брэндээрээ амжилттай оролцлоо.

• Nissan March автомашины 2012 оны шинэ загварыг харилцагч үйлчлүүлэгч нартаа албан ёсоор танилцууллаа.

• Жил бүр зохион байгуулдаг Ниссан тур аялал энэ жил Өвөрхангай, Архангай, Завханы нутгаар аялж Отгонтэнгэр хайрханд хүрсэн юм.

• Ниссан клубын гишүүдийн дунд Нийслэл хотынхоо түүхтэй танилцаж, нийслэл хотоороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорило бүхий Ниссан Парад өдөрлөгийг зохион байгууллаа.

• Дээд ангиллын Инфинити брэндийн 5 төрлийн шинэ загварын автомашинуудыг харилцагч үйлчлүүлэгчиддээ анх удаагаа нэгэн дор танилцууллаа.

Уул уурхай, металлургийн салбарт:

• “Coal Mongolia” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг ивээн тэтгэж, оролцлоо.

• Жил бүр зохион байгуулагддаг уул уурхайн салбарынхны хамгийн томд тооцогдох Дисковери Монголиа 2011 арга хэмжээний Gold sponsor-оор ажиллалаа.

• Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Mеталс Монголиа-2011” олон улсын чуулга уулзалтыг Outotec брэндээрээ ивээн тэтгэж оролцлоо.

• Уул уурхайн хүнд даацын автомашинд зориулсан өндөр даацын тэвш үйлдвэрлэгч Duratray-ийн албан ёсны дистрибьюторын эрхийг авлаа.

Моннис Группын хувьд:

• Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас улсын төсөвт оруулсан хувь нэмэр, шинээр бий болгосон ажлын байрны тоо зэргийг харгалзан шалгаруулдаг Топ-100 шалгаруулалтанд байр өгсөж, анх удаа оны шилдэг 14 дэх Топ компаниар шалгарлаа.

• Мөн газар хөдлөлт, цунамийн аюулд нэрвэгдээд байсан Японы ард түмэнд тусламжийн гараа сунгаж 20 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.

• Эрчим концерн нь Оюу толгой төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 220 киловаттын барилга угсралт, 24,6 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, амжилттай дуусгаж хүлээлгэн өглөө.

• Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эмнэлэгт эмнэлгийн бүх хэрэгслүүдээр тоноглогдсон туулах чадвар сайтай автомашиныг бэлэглэлээ.

• Монголын гаалийн байгууллага анх удаа Улсын төсөвт “НЭГ ИХ НАЯД” төгрөгийн орлого төвлөрүүлсэн ба энэхүү төсвийг бүрдүүлсэн. байгууллагуудын жагсаалтанд Моннис Интернэшнл 3-рт орж Гаалийн Ерөнхий Газраас талархал хүртлээ.

• Татварын ерөнхий газраас оны шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг ба Моннис Интернэшнл нь оны топ100 татвар төлөгчдийн нэгээр шалгарлаа.

• Монгол – Германы Гүүр ТББ-аас зохион байгуулдаг “Хөдөлмөрийн яармаг -2011” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.

• Хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг Моннис Группын аварга шалгаруулах спортын өдөрлөг, цасны баяр, зуны зугаалга зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Моннис Группын охин компаниудын тоо 15-д хүрч 1300 гаруй хамт олон бүхий өнөр өтгөн гэр бүл болсон байна.

Бүтээн байгуулалт, өндөр бүтээмжийн жил-2011 он баяртай.

Хамт олондоо шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Моннис Групп

Видео үзэх