1998 Ниссан Мотор корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор Моннис компани үүсгэн байгуулагдав. (Япон)
2002 Уул уурхай, барилгын хүнд машин механизм үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Лиебхэрр Группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2003 Fuchs брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Герман)
2003 Berco брэндийн бүтээгдэхүүнийг эх орондоо нэвтрүүлж эхэлсэн. (Итали)
2003 Ашигт малтмал боловсруулалт, баяжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Оutotec группын албан ёсны төлөөлөгч болсон. (Финлянд)
2004 Суудлын автомашин болон хүнд даацын дугуй үйлдвэрлэгч Good Year брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2005 Baldwin filters-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. (АНУ)
2006 Зам, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БОМАГ группын албан ёсны дистрибьютор болсон. (Герман)
2006 Ниссаны олон улсын стандартын дагуу автомашины үзэсгэлэнгийн танхим, сэлбэг, засвар үйлчилгээний цогц Ниссан төвийн барилгыг ашиглалтанд оруулав.
2006 Моннис Интернэшнл ХХК олимпийн спортыг дэмжин ажиллах зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороотой урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулав.
2007 North Hauler компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэв. (Terex) (БНХАУ, Англи)
2007 LeTourneau Technologies компанийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Ansul брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2007 Монгол орны үзэсгэлэнт байгалийг сурталчилан таниулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой адал явдалт, бартаат замын Ниссан Тур аяллыг анх удаагаа зохион байгуулав.
2007 Монголд анх удаа автомашины шинэ загварыг албан ёсоор танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
2007 Шилдэг оюутнуудыг дэмжих зорилгой бүхий Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2008 Intel корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2008
Моннис Групп байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүний хүрээнд нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг зохион байгуулсан юм.
2009 Цахилгаан үүсгүүр, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2009 Оффис, үйлчилгээний төвийн зориулалт бүхий Моннис Цамхагийг барилгын орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьж ашиглалтанд орууллаа.
2009
Монголд анх удаа автомашины хонжвортой 30:1 Премиум сугалаат худалдааг санаачлан зохион байгуулав.
2010 Бутлагч, шигшигч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Striker брэндийн албан ёсны дистрибьютор болсон.(Австрали)
2010 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харилцагчдын дундах сагсан бөмбөгийн Нөхөрсөг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулав.
2010 Ниссан Патролын 6 дахь үеийн загвар болох Ү62 автомашиныг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулав.

2011 Бүх төрлийн дугуйт ачигч үйлдвэрлэгч Kawasaki брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Япон)
2011 Хүнд даацын автомашины тэвш үйлдвэрлэгч Duratray брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Австрали)
2011 Хамгийн сайн чанарын хурдны хайрцаг үйлдвэрлэгч Allison Transmission брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2011 Хан-Уул дүүрэгт байрлах оффис, үйлчилгээний төвийн зориулалттай Моннис Бьюлдингийг бүрэн ашиглалтанд орууллаа.
2011 Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Экскаватор, дугуйт ачигч зэрэг хүнд машин механизмын шанага, хутганы ир, хамгаалалтын эд ангиуд үйлдвэрлэгч Esco брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (АНУ)
2012 Өсвөр үеийнхний дунд Монгол орон даяар анх удаагаа зохиогдсон “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэв.
2012 Ниссан төвийн Эрдэнэт салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2012 “Universe Best Songs 2013” наамдын ивээн тэтгэгчээр дэмжин оролцлоо.
2012 “Азийн эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтггэгчээр оролцлоо
2012 Итали-Өсвөрийн зуслан” хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2013 Тос, тосолгооны материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг Total брэндийн албан ёсны дистрибьютор болсон. (Франц)
2013 Ниссан төвийн Амгалан салбарыг албан ёсоор нээж ашиглалтанд оруулав.
2013 “Моннис Экьюпмент Эвент” хүнд машин механизм танилцуулах өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа

Бүрэн шинэчлэгдсэн 2012 Nissan SUNNY – 5-р сард Монголд танилцуулна

Таны харж байгаа автомашин бол зүгээр нэг автомашин биш юм. Энэ бол бүрэн шинэчлэгдсэн Ниссаны седан ангиллын автохүлэг- Nissan Sunny юм.. Илүү уртасгасан эх бие/томсгосон багтаамж/ болон суурьлагдсан шинэ технологиуд нь Ниссан корпорацийн шилдэг инженерүүдийн бүтээл юм.Шинэчлэгдсэн Nissan Sunny-г шинжихийн тулд автомашинаас нилээд хэдэн алхмын цаана очиж гадна талаас нь сайтар хараарай. Динамик загвартай урд талаас спорт загвартай ар тал хүртэл шинэ Nissan Sunny илүү тансаг, спортлог, том зайтай болсноороо ангиллынхаа бусад сидан загвараас хол давуу болж байна.



Шинэ Nissan Sunny автомашины арын суудалд суугаад дотор салоныг ажигласны дараа хөлөө зөрүүлж суугаад үзээрэй. Хөлөө чөлөөтэй хөдөлгөж болохуйц байдал нь Nissan Sunny-г ангилалдаа хамгийн уудам зайтай гэдгийг мэдрүүлэх болно.





Дотор салон уудам зайтайгаас гадна тансаг суудлын бүрээс тохилог суудал зэрэг нь таныг өдөр тутам жолоодоход тохь тухыг мэдрүүлэх юм.



Арын хаалгыг сөхөж үзээд Nissan Sunny зүгээр нэг автомашин биш гэдгийг бас дахин мэдрэх болно. Багажын хэсэг 490 литрийн багтаамжтай төдийгүй таны аяны хэрэгсэл болон дэлгүүрээс худалдаж авсан барааг багтаах хангалттай зай түүнд бий.



Технологийн шинэ шийдлээр энгийн хялбар байдлыг бий болгож, тансаг хийцээр тохь тухтай байдлыг бий болгосон нь энэхүү шинэ Nissan Sunny юм. Энэ байдлаараа Nissan Sunny нь Азийн зах зээлд шилдэг борлуулалттай автомашинаар тодроод байна.



Ниссан Мотор компани Хятадын Гуанжу хотын Олон Улсын автомашины үзэсгэлэн дээр хамгийн анх шинэчлэгдсэн Nissan Sunny-г танилцуулснаас хойш 2011 онд Хятад улсад хамгийн анх худалдаанд гарсан билээ. Ийнхүү Ниссаны өсч буй гол зах зээл болох Хятад улсад танилцуулснаар Nissan Sunny нь удахгүй дэлхийн 170 оронд очихоор төлөвлөгдөөд байгаа юм.



1.5 литрийн хөдөлгүүрийн багтаамжтай,шинэ үеийн Xtronic CVTхурдны хайрцаг суурьлагдсан, хорт утаа бага ялгаруулдаг байгаль орчинд ээлтэй автомашин нь аргагүй л их хотын жолоодлогонд тохирсон автомашин билээ.



Шатахууны бодит хэмнэлтийг бий болгосон шинэчлэгдсэн дунд оврын суудлын автомашин Nissan Sunny нь илүү том зайтай болж Ниссан брэндийн сүүлийн үеийн шинэ технологиудыг шингээсэн нь суудлын автомашины энэ ангилалдаа тэргүүлэх зорилттой нь холбоотой юм.



2011 оны 9-р сараас Энэтхэгийн зах зээлд гарсан даруйдаа Nissan Sunny 3130 ширхэг зарагдаж амжилт тогтоосон байна.



Шинэчлэгдсан Nissan Sunny нь Хятад улсад 2011 оны 1-р сараас Sunny, Хойд Америкт 2011 оны зунаас Versa, 2011 оны 10-р сараас Тайландад Almera нэртэйгээр худалдаанд гарч байна.